Хятадын газрын тосны эрэлт огцом  буурч, ОПЕК яаралтай хуралдахаар боллоо

2020 оны 02 сарын 05

Өнөөдөр дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өчигдрийнхөөс нэг хувийн өсөлттэй байна. Хэдий тийм ч коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор БНХАУ-ын газрын тосны эрэлт 20 гаруй хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Шинэ вирусийн дэгдэлт дэлхийн газрын тосны эрэлтийг өшөө бууруулж мэдэхээр байгаа тул газрын тос олборлон, боловсруулагч орнуудын Засгийн газар хоорондын олон улсын байгуулага ОПЕК хуралдахаар болсныг Reuters мэдээллээ.

Эрэлт буурч байгаа нөхцөлд нийлүүлэлтийн илүүдэл үүсэх учраас, олборлолт, үйлдвэрлэлээ бууруулах асуудлаар хэлэлцэнэ гэсэн үг юм. Уг нь ОПЕК-ийн хуралдаан гуравдугаар сард болох товтой ч хугацааг наашлуулж энэ сард буюу удахгүй хуралдахаар болсон байна.

ОПЕК-ийн төлөөллүүд газрын тосны эрэлтийн цаашдын төлөвийн асуудлаар Вена хотноо БНХАУ-ын төлөөлөлтэй уулзжээ.

Сануулахад,  Саудын Арабын Эрчим хүчний сайд, ханхүү  Абдул Азиз Бин Салман вирусын тархалт гэхээсээ зах зээлд оролцогчдын болгоомжлол зах зээлд илүү нөлөөлж байна  гэсэн байр суурийг нэгдүгээр сарын 27-нд илэрхийлж байсан. Мөн тэрбээр үүсээд буй нөхцөл байдлыг 2003 оны SARS-ын дэгдэлтийн үетэй адилтгасан боловч газрын тосны эрэлт буурахгүй гэж үзэж буйгаа илэрхийлж байсан юм.

Тэгвэл нөхцөл байдал түүний тооцоолсноос эсрэгээрээ эргэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top