МИНИЙ МАШИН I Сар бүр цоо шинэ автомашины эзэн тодорно

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 10

"Петровис" группийн МИНИЙ МАШИН урамшуулалт хөтөлбөр орон даяар үргэлжилж байна

"Петровис" группээс хэрэглэгчдэдээ зориулсан МИНИЙ МАШИН урамшуулалт хөтөлбөрөө 2020.01.22-нд орон даяар эхлүүлснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Шатахуунаа аваад сар бүр машин хожих онцгой урамшуулалт хөтөлбөрт жолооч нар ам сайтай байна.

“Петровис”-ийн аль ч шатахуун түгээх станц дээр очсон жолооч нар дараалал үүсгэж, урамшуулалт хөтөлбөрийн болзол, эрхийн талаар идэвхтэй асууж, сураглаж байлаа.

“Миний машин” урамшуулалд “Петровис”-ийн бүх шатахуун түгээх станцаар үйлчлүүлж байгаа хүн бүр болон RedPoint хэрэглэгчид хамрагдах боломжтойг түгээгч бидэнд тайлбарлав. Харин байгууллагын хэрэглэгч болон шатахууны талон, “Петровис” картаар худалдан авалт хийж байгаа хэрэглэгч урамшуулалд хамрагдах боломжгүй аж.

Урамшууллын эрх авах нөхцөл тун энгийн. Хэрэглэгчийн шатахуун худалдаж авсан 30 мянган төгрөг тутамд 1 эрх үүсэх бөгөөд хэрэглэгч НӨАТ-ын баримт дээрх 10-11 оронтой RedPoint кодыг 130360 тусгай дугаарт илгээхэд үнийн дүнд харгалзах урамшууллын эрхийг олгож байв. Энэ эрх 72 цагийн дотор үүсэх ажээ. Хэрэглэгчдэд илгээж байгаа код дахин давтагдахгүй, зөвхөн нэг удаа ашиглагдах код болохыг “Петровис”-ийн түгээг бидэнд тайлбарлав.

RedPoint хэрэглэгчийн хувьд мөн ялгаагүй 30 мянган төгрөг тутамд 1 урамшууллын эрх үүсэх ба үнийн дүнгээс хамааран RedPoint оноогоо давхар авах боломжтой юм байна. 130360 тусгай дугаарт мессеж илгээхэд энгийн тарифаар тооцож байлаа.

Мэдээж та “Миний машин” урамшууллын хамгийн чухал хэсэг болох “Автомашины эзнийг хэрхэн тодруулах вэ” гэсэн асуулт тавихыг хүсэж байгаа байх.

Урамшуулалт хөтөлбөрийн СУПЕР ШАГНАЛ нь “Моннис Моторс” компанийн албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг Францын алдарт “Renault” брэндийн “0” км гүйлттэй цоо шинэ автомашин байх юм. Энэ гайхалтай төмөр хүлгийн эзнийг сар бүр МҮОНТВ-ийн шууд нэвтрүүлгийн үеэр тодруулах юм байна. Энд нэг анхаарах зүйл нь урамшууллын хөтөлбөрт мессежээр бүртгүүлсэн тохиолдолд зөвхөн таны RedPoint код илгээсэн гар утасны дугаарын хууль ёсны эзэмшигчийг автомашины эзнээр тодруулан, урамшууллын супер шагналыг олгоно. 
 


СУПЕР ШАГНАЛЫН ЭЗЭН ХЭЗЭЭ ТОДРОХ ВЭ?
 

МИНИЙ МАШИН урамшуулалт хөтөлбөр гурван сарын турш үргэлжлэх ба эхний супер шагналын шинэ автомашины эхний эзэн 02 сарын 29-нд тодорно. Нэгдүгээр сарын 22-ноос орон даяар хэрэгжин эхэлж буй МИНИЙ МАШИН хөтөлбөрийн эхний супер шагналын эздийг хоёрдугаар сарын 29-нд 19:40 цагаас Монголын үндэсний олон нийтийн телевизийн шууд нэвтрүүлгээр тодруулна.

Урамшууллын хугацаа
 

  • 1-р шат: 2020.01.22-02.25-ныг дуустал
  • 2-р шат: 2020.02.26-03.25-ныг дуустал
  • 3-р шат: 2020.03.26-04.25-ныг дуустал
     


ХӨТӨЧ

Урамшуулалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авах хаягууд

Хэрэглэгчийн лавлах: 11-330505, 11-318020
 


БИЧЛЭГ ҮЗЭХ
 

Top