[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Хөлөө эрүүл байлгах ТАВАН зөвлөмж

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 05

Хүний биеийн тулгуур эрхтэн болох хөл эрүүл байх нь чухал. Заримдаа бид хайхрамжгүй, хэнэггүй байдлаасаа болж хөлөө ядрааж, дааруулдаг нь олон өвчний суурь болдог. Иймээс хөлөө эрүүл байлгахад туслах таван зөвлөмжийг танд хүргэж байна.

Хөл хуурай байх ёстой

Хэрэв таны гутал чийг татаж, хөл тань байнга чийгтэй явдаг бол мөөгөнцөр үржих таатай “газар” болж өгнө. Хөлөө хуурай байлгах нь таны эрүүл мэндийг хамгаална.

Хөлдөө массаж хий

Хөлийн уландаа массаж хийх нь цусны эргэлтийг сайжруулж, ядрахаас сэргийлдэг. Хөлдөө массаж хийх энгийн аргуудаас танд хэлж өгье. Ердийн теннисний бөмбөг юмуу үүнтэй төстэй хөлийн улан доороо хөдөлгөж болох ямар нэгэн зүйлийг ашиглан массаж хий.

Хөлийн хумсыг дөрвөлжилж авах ёстой

Зарим хүн хөлийн хумсаа тойрог хэлбэрээр авдаг. Ингэх нь буруу юм. Хөлийн хумсыг дөрвөлжилж авбал хумс мах руу шигдэж ургахаас хамгаалдаг. Хөлийн хумс мах руу шигдэж ургах нь хүнийг маш тухгүй болгож, заримдаа бүр идээлдэг.

Хөлийн цацлага хэрэглэж байгаарай

Хөлийн цацлага болон түрхлэг нь нян, үрэвслийг дарах үйлчилгээтэй байдаг. Эдгээр нь хөлийн эвгүй үнэрийг дарж, шивэртэхээс хамгаална. Хөлөө сайн угаагаад хуруунуудынхаа завсраар цацлагаа түрхээрэй. Мөн содатай усанд хөлөө дүрэх нь чийг татаж, эвгүй үнэр орохоос хамгаална.

Бүлээн усанд хөлөө дүр

Хөлөө гоёмсог, зөөлөн байлгахын тулд долоо хоногт 1-2 удаа 15-20 минут халуун бүлээн усанд дүрээрэй. Энэ усандаа мөн сода, давс, ургамлын ханд зэргийг хийж болно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gg(103.57.95.254) 2020 оны 02 сарын 05

Bayrlaa

0  |  0
Top