ДАРХАН-УУЛ: ХОМ-ээ мэдүүлэх ажил 58.9 хувьтай байна

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 04

Нийтийн албан тушаалтнууд албан үүргээ гүйцэтгэх явцдаа хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг баримтлан ажиллахаас гадна жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг үнэн зөв гаргаж бүртгүүлэх үүрэгтэй.

Дархан-Уул аймагт нийт 325 мэдүүлэг гаргагчтай. Өчигдрийн /2020.02.04/ байдлаар 179 мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ www.meduuleg.iaac.mn цахим хуудсаар мэдүүлж, 58.9 хувьтай байна. Тухайлбал, аймаг, сум, багийн Засаг дарга нар, орлогч дарга нар, Аймаг сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нар, ИТХ-ын Төлөөлөгчид болон Дархан арьс шир цогцолборын ТУЗ-ийн гишүүд бүхий нийт 150 хүний хөрөнгө орлогын мэдүүлгийг аймгийн ИТХ-ын ахлах ажилтан хүлээн авч байгаа аж.

Харин аймгийн ЗДТГ-ын Хууль эрхзүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлагийн удирдлагууд, төрийн захиргааны байгууллагуудын ахлах мэргэжилтэн зэрэг нийт 175 хүний хөрөнгө орлогын мэдүүлгийг хүлээн авч байна. Авлигатай тэмцэх газраас хөрөнгө, орлогын мэдүүлэг, цахим системийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар заавар зөвлөмж өгч ажлын өдрүүдэд уртасгасан цагаар болон 2020 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэлх амралтын бямба, ням гаригуудад ажиллах юм байна.

Эх сурвалж: Darkhan.gov.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top