Ж.Урангоо: Манай компани аялал жуулчлал, зочид буудлын тохижилт үйлчилгээ, хангамжийг нийлүүлдэг

2020 оны 02 сарын 04

Сүүлийн үед аялал жуулчлал салбар хурдацтай хөгжиж тав тухтай, тохилог сэтгэл ханамжийн үйлчилгээг үйлчилгээний байгууллагууд бүрдүүлэхийг эрмэлздэг болсон. Дээд зэргийн тохижилттой, тансаг, цэвэрхэн буудал, амралтын баазын тохижилт, хангамжийг хариуцдаг “The queen's home” ХХК-ийг та бүхэнд танилцуулж байна. Зочлох үйлчилгээний тохижилт, зочид буудлын бараа материал ханган нийлүүлэгч  байгууллагаар  үйл ажиллагаагаа явуулаад таван жил болж байгаа билээ. Хорооллын эцэст байрлах Соло молл болон E-Mart дэлгүүрийн гурван давхарт байрлах тус компанийн маркатенгийн менежер Ж.Урангоотой тавилга сонголт болон, захиалга, сүүлийн үеийн тохижилт дизайны чиг хандлагын талаар ярилцлаа.

-Танай компанийн тавилга сонголт ихтэй, загварлаг бөгөөд үнэ нь боломжийн санагдлаа. Бараа бүтээгдэхүүнээ хаанаас оруулж ирдэг вэ?

-Манай компани гэр ахуй, зочид буудлын тавилга, хэрэгслээ БНХАУ-ын Гуанжу хотын тавилгын үйлдвэрээс нийлүүлдэг. Олон жилийн туршлагатай томоохон тавилгын компаниудтай хамтран ажиллаж, сүүлийн үеийн тренд болж буй тавилга, хэрэгслийг цаг алдалгүй нийлүүлж хэрэглэгч үйлчлүүлэгчдээ хүргэдэг.

-“The queen's home” дэлгүүрт орж ирээд хамгийн түрүүнд гэрийн тавилга, хэрэгсэл 30-50 хувь хямдарсан байхыг хараад өөрийн эрхгүй шунал төрсөн шүү?

-Тийм. Манай дэлгүүр таван хэсэг home decore-той бөгөөд гэрийн тавилга нь нэг тасагтаа, хөшиг чүүл, гэрэл, гэрэлтүүлэг, цагаан  хэрэглэл, цаг гэх мэт гэрийн дагалдах болон чимэглэл хэрэгслүүд нь тусдаа тасагтай. Энэ нь үйлчлүүлэгчдэд үзээд явахад амар байдаг.  Сүүлийн хоёр жилд зочлох үйлчилгээний тохижилт, зочид буудлын бараа материал ханган нийлүүлэгч  чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Манайх зочлох үйлчилгээний хангамжийн бараа материалын үзүүлэнгийн тестэр сонголтуудаа өргөнөөр оруулж ирэхтэй холбогдуулж,  мөн сар шинийн баярыг угтаж дэлгүүрийн доторх тавилганууддаа 30-50 хувийн хямдрал зарлаж байгааг энэ дашрамд дуулгая.

 

-Танай байгууллага ямар , ямар төрлийн үйлчилгээг үзүүлж байна вэ?

-Манай байгууллага зочид буудлын тохижилт үйлчилгээг хийж, зөвлөгөө өгөх, зочлох үйлчилгээний бүх төрлийн хангамжийн бараа материал нийлүүлэхээс гадна бүх төрлийн тансаг тавилга нийлүүлж, хөшиг чүүл, гэрэл гэрэлтүүлэг зэрэг гэр ахуйн чимэглэх хэрэгслийг борлуулдаг. Өөр бас нэг үйлчилгээ нь Бээжингийн “Кинлуншинхуа” үйлдвэрийн бүх төрлийн цахилгааны кабел утсыг оруулж ирдэг. Мөн гэр ахуйн тохижилтын чиглэлээр хувь хүн албан байгууллагад үйлчилгээ үзүүлж, загварын байр тохижуулах зэргээр 100 гаруй албан байгууллагатай гэрээтэй ажилладаг л даа. Мөн каталоги үзүүлж хүмүүсийн хэрэгцээ шаардлагад нийцсэн тавилгыг нь захиалж авчруулдаг. Каталоги захиалга бол хамгийн зөв сонголт. Манайхан булан нь таарахгүй буйданг чихээд байдаг. Зөвхөн танайд таарсан ганц хувь буйдан гоё биш гэж үү.

-Жишээ нь үйлчлүүлэгч ор болдог буйдан захиаллаа гэхэд хэлбэр, хэмжээ, өнгө үзэмжийг нь каталогиос өөрөө харж байгаад хүссэнээрээ захиалж болох нь ээ?

-Болно. Таны хүссэн захиалгаар хийж үйлчилдэг. Үйлчлүүлэгч бараа бүтээгдэхүүнээ захиалсан тохиолдолд 14-20 хоногтоо захиалга ирдэг. Хамгийн сүүлд ор болдог буйдан маань 280-850 мянгын хооронд хямдраад дууссан. Одоо бол ор болдог буйданг шинээр захиалж  болно. Манай хөшиг, чүүл, ширээний бүтээлэг гэхэд тоолж барамгүй өнгөний сонголттой. Хямдрал зарласантай холбоотойгоор хөшиг авсан тохиолдолд чүүл бэлгэнд өгч байгаа шүү.

 

-Сүүлийн үед залуучууд орон гэрийн дизайн тал дээр нүсэр том тавилгаас аль болох татгалзаж, орон зай бага эзлэх минималист үзэлтэй, байгальд ээлтэй сонголт хийдэг болсон шиг санагддаг?

-Тийм шүү. Зай талбай бага эзэлдэг, авсаархан, цэвэрхэн, өнгөлөг, гэгээлэг тавилга сонгодог болжээ. Манай дэлгүүрт айл гэрт байх ёстой бүхий л зүйлс нэг дор байдаг учраас хүмүүс гэрийнхээ орон зайд тохирсон, тавилгынхаа өнгө дизайнд зохицсон тавилгыг нэг дороос сонгох боломжтой. Энэ нь цаг зав болоод эдийн засагт ч хэмнэлттэй шүү дээ. Сүүлийн үед залуучууд тааран материалтай хөшиг сонгодог  болсон. Энэ ч экологи харагддаг талтай.

-Өнгөний хувьд байгалийн натурал өнгө голлож хурц тод өнгийг зоригтой шийдэл болгож оруулж байгаа харагддаг. Айл гэрийн уур амьсгалыг халуун, дулаан болгодог өнгө гэж байдаг уу?

-Хүн хүний сонирхол өөр л дөө. Энэ жилийн хувьд тод хурц өнгө тренд болж байгаа бөгөөд хоёроос гурван өнгө хоршуулж шийдэх нь хамгийн зөв сонголт. Гэрээ гэгээлэг болгоно гээд л дан цагаан, цайвар өнгөөр бүх тавилгаа сонгоод байвал эмнэлэг шиг уйтгартай болно шүү дээ. Хүмүүс голдуу завсрын өнгө буюу цайвар суурьтай саарал, шаргал, зөөлөн ягаан өнгийг голчлон сонгож байна. Үүний дунд нь ганц нэг тод өнгийн буйдан, дэр, хөшиг байвал орчин аятайхан амилаад ирнэ. Гэр ч гэлтгүй албан байгууллага ч ялгаагүй. Ажиллахад таатай эмх цэгцтэй уур амьсгал бүрдүүлсэн байх хэрэгтэй. Бухимдал төрүүлэх хүнд өнгөнөөс татгалзсан байх хэрэгтэй.

 

-Зочлох үйлчилгээний бараа материалын хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа өргөтгөнө гэж та ярианыхаа эхэнд дурдсан. Энэ талаараа дэлгэрүүлээд ярина уу?

-Зочлох үйлчилгээ гэдэг маш том салбар. Манай оронд аялал жуулчлалын  салбар хөгжиж байна.Үүнийгээ дагаад хөдөө, хотгүй аялал жуулчлалын бааз, зочид буудлыг шинээр олныг цогцлоож, тансаг орчин, үйлчилгээгээ сайжруулах тал дээр анхаарч эхэлжээ. Зочлох үйлчилгээний үйлчилгээ, тохижилт, орчин бүгд уялдаа холбоотой цогц байж байж хүний сэтгэлийн ханамж өндөр байдаг. Манай байгууллага тухайн зочид буудал юм уу баазын үүднээс нь эхлээд өнгө, дизайных нь шийдлийг гаргаж, өрөөний тавилга зохион байгуулалтыг нь хүртэл цогцоор нь нийлүүлдэг. Амрах ая тухтай орчин бүрдүүлснээр үйлчлүүлэгчдийг татах боломж бүрдэнэ шүү дээ.

-Танай байгууллага Монголд үйл ажиллагаа явуулж байгаа зочлох үйлчилгээний байгууллагуудын хэдэн хувийг хангаж байгаа вэ?

-Манай компани маш олон газартай хамтран ажилладаг. Яг нарийн тоо гаргаж үзээгүй юм байна. Жишээ нь “Bluy sky”, ”Holyday in”, “Баянгол”, “Elegance” зэрэг зочид буудлууд болон Тэрэлжийн амралтын баазууд  гээд дээд зэрэглэлийн томоохон газрууд манайхаас тохижилт болон нийлүүлэлтээ авдаг шүү. Мөн хөдөө орон нутгийн таван бүс, 21 аймгуудын зочлох үйлчилгээний салбарынхан манайхтай хамтарч ажилладаг.

 

-Тохижилт дизайны тал дээр мэргэжлийн баг хамт олон ажилладаг гэж ойлгож болох уу?

-Болно. Жил бүр Гуанжу хотноо тухайн жилийн тренд болж буй тавилга, дотоод заслын үзэсгэлэнгүүд гардаг. Гуанжугийн үйлдвэрийн мэргэжлийн дизайнерууд бидэнд зөвлөгөө өгдөг учраас манай дизайнерын баг цаг үеэсээ хоцордоггүй. Дахин хэлэхэд нэг газраас тохижилт, үйлчилгээ авч тавилгаа сонгох нь олон давуу талтай. Хүмүүс нэг тавилга авчихаад тэрэндээ зохицуулах гээд л бүх дэлгүүрийн хаалгыг татах болдог. Энэ нь өөртөө л стресс бухимдал нэмэхийн нэмэр шүү дээ.

-Үйлчлүүлэгч тавилга авлаа гэхэд хүргэлтийн үйлчилгээ байгаа юу?

-Хүргэлтийн үйлчилгээ бий.  Зарим  үед хүний нөөцөөс болоод боломжгүй тохиолдолд манай ажилчид таны унаа тэрэгт ачиж өгдөг. Хөшиг чүүл, зам тогтоогчтой нь авсан тохиолдолд үнийн дүн нэг сая төгрөгөөс дээш бол манайхаас угсралт тогтоолтыг нь үнэгүй хийж өгдөг.

 

-Гэр ахуйн тавилга хэрэгсэл хямдарсан дээр асуухад залуу гэр бүл нэг тавилгаа бөөнд нь авч чаддаггүй шүү дээ. Танай төлбөрийн нөхцөлийг сонирхвол?

-Бэлэн байгаа бараа худалдан авбал 100 хувь төлж авдаг. Хэрэв захиалгаар авч байгаа бол эхлээд 30 хувийг юм уу түүнээс дээш хувийг боломжоороо төлөөд бараа нь ирэхээр үлдсэн хувийг нь төлөх боломжтой. Агуулах чөлөөлөх худалдаагаар гэрэл гэрэлтүүлэг 50 хувь, тавилгууд 30 хувь хямдарсан байна. Манай дэлгүүр дээр бодит хямдрал, урамшууллууд зарласан байгаа тул та бүхнийг урьж байна. Долоо хоногийн өдөр бүр  өглөө 9 цагаа орой 21 цаг хүртэл ажиллана. Харилцах утас 77002698, 90117181, 99882698  шүү.

-Үйлчлүүлэгч нартаа юу гэж зөвлөмөөр байна вэ?

-Захиалгын ч бай бэлэн бараа бүтээгдэхүүн авах ч бай хүмүүс гэрийнхээ өнцөг булангийн хэмжээг нарийн гаргаад, өндөр намынх нь хэмжээг яг таг метрлээд ирэх хэрэгтэй. Булангийн тавилга нь томдчихвол ёрдойгоод эвгүй биз дээ. Зарим нь хөшиг сонгох гээд ирэхдээ таазныхаа хэмжээг мэддэггүй. Шалнаасаа тааз хүртэл хэмжээд ирвэл хөшиг нь богинодож, уртдахгүй шүү дээ. Цонхны өргөн бол хамаагүй, хөшиг явах замын хэмжээ чухал шүү.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top