[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Ямар төрлийн үсийг хэд хоноод угаах ёстой вэ?

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 04

Бидний үс өтгөн, шингэн, ширүүн, шулуун, буржгар гээд олон төрөл. Зарим хүн үсээ өдөр бүр угаадаг. Энэ нь үсийг хуурайшуулж, гэмтээдэг. Толгойгоо хэд хоноод угаах нь таны үсний төрлөөс хамаардаг. Ингээд ямар төрлийн үсийг хэд хоноод угаах хэрэгтэй талаарх зөвлөгөөтэй танилцъя.

Шулуун үсийг нэг хоноод

Шулуун үс буржгар үсийг бодвол тослогтож байгаа нь амархан мэдэгддэг. Иймээс өдөр бүр угаах хэрэгтэй.

Өтгөн үсийг долоо хоногт нэг удаа

Өтгөн сайхан үсээ та өдөр бүр угаах хэрэггүй. Ийм үс илүүдэл тослогоо өөрөө зохицуулдаг. Хуйхыг сайн цэвэрлэдэг шампунь сонгоод угаа.

Долгионтой үсийг нэг хоног өнжөөд

Ийм төрлийн үсийг буржгар үс шиг их чийгшүүлж, хүчтэй тос түрхэх хэрэггүй байдаг. Хөнгөн найрлагатай шампунь сонгоорой.

Буржгар үсийг гурав хоноод

Буржгар үсний гол асуудал нь хуйх тослогтож, үзүүр нь хуурайшдагт байдаг. Бүхэлдээ их хуурай харагддаг ийм төрлийн үсийг угаахдаа заавал ангижруулагч хэрэглэ.

Гэмтэлтэй үсийг гурав хоноод

Үсээ буддаг хүмүүсийнх ихэвчлэн хуурайшиж, гэмтсэн байдаг. Будагтай үсний шампунь хэрэглэх хэрэгтэй. Ийм төрлийн шампунь нь дээрх асуудлуудыг арилгах үйлчилгээтэй.

Тослог үсийг нэг өнжөөд

Тослог үсийг өдөр бүр угаах нь хуйх хуурайшсанаар улам их тос ялгаруулахад хүргэдэг учир өдөр болгон угаах хэрэггүй.

Хэвийн үсийг нэг өнжөөд

Хэвийн үс гэсэн ойлголт байдаггүй ч таны үс хатуу, хуурай, тослог биш бол танд хэвийн үсэнд зориулсан ямар ч шампунь тохирно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top