ЗИНДАА 2020.02.03 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 02 сарын 03

#1 МӨРДӨН БАЙЦААХ АЛБА: Г.БАТХҮҮ АГСНЫ АР ГЭРИЙНХНЭЭС 15 САЯ ТӨГРӨГ ЗАЛИЛСАН
 

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн амь насаа алдсан хэргийн шалгалтын явцын талаар мэдээлэл хийлээ.

Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбилэг “Төрийн ордонд амь насаа алдсан Г.Батхүүгийн хэргийг Мөрдөн байцаах албанд үргэлжлүүлэн шалгаж байна. Энэхүү хэргийн талаар талийгаачийн ар гэрийнхэн болон өмгөөлөгч Ж.Батхуяг нар 2020 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр хэвлэлийн хурал хийж, мөрдөн шалгах ажиллагааны баримт болон зарим бодит бус мэдээллийг олон нийтэд тарааж, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан үйлдэл гаргасан. Энэхүү мэдээллээр амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, полиграфын магадлагаа, гар утсанд хийсэн шинжилгээний дүгнэлт болон хохирогчийн ар гэрийнхэн рүү нэр бүхий этгээдийн бичсэн гэх хуурамч мессеж зэргийг прокурорын зөвшөөрөлгүйгээр олон нийтэд задруулсан. Цагдаагийн байгууллагаас дээрх үйлдэлтэй холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.9 буюу Мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулах гэсэн зүйл хэсгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#2 ЦАГААН САРААР ГАНДАН ХИЙДЭД ОЛНЫГ ХАМАРСАН НОМ ХУРАХГҮЙ
 

БНХАУ-д шинэ коронавирусийн тархалт эрчимжсэнтэй холбоотойгоор Засгийн газраас гуравдугаар сарын 2-ныг хүртэл олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон билээ. Кино театрууд, хүүхдийн тоглоомын төвүүд гээд олны хөлд дарагддаг бүхий байгууллагууд хаалгаа бариад байна. Улсын онцгой комиссын хуралдаанаар гандан, хийдийн ном хурах ажиллагааг зогсоох асуудал яригджээ. Тийм учраас Гандантэгчэнлин хийдэд хурал, ном хурах ажиллагаа хэрхэн явагдаж байгааг сурвалжиллаа.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#3 ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ ОЙРОЛЦОО ОЛГОСОН ГУРВАН ЛИЦЕНЗИЙГ ЦУЦАЛЛАА
 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Төрийн тахилгат Отгонтэнгэр хайрхныг ухуулахгүй" хэмээн нэгдүгээр сарын 24-нд Төрийн ордонд мэдэгдэж байсан билээ. Тэгвэл Отгонтэнгэр хайрханд олгогдсон 3 лицензийг цуцалсан албан шийдвэр гарсан байна. Завхан аймгийн Отгон суманд анх 2002 онд олгогдсон байсан лицензүүдийг хуульд нийцүүлж цуцалжээ. Энэ хүрээнд Хайглууын 2 тусгай зөвшөөрөл, ашиглалтын 1 тусгай зөвшөөрөл гээд нийт 3 ширхэг тусгай зөвшөөрлийг Ерөнхий сайдын чиглэлийн дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.5, 28.1.1, 29.1.2 заалтуудыг үндэслэн цуцалсан байна.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#4 ЭМЯ: УХАНИАС ИРСЭН 31 ИРГЭНЭЭС КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР ИЛРЭЭГҮЙ

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар өнөөдөр /2020.02.03/ мэдээлэл хийлээ. 

ЭМЯ-ны Газрын дарга Д.Нарангэрэл “Дэлхий дахинд коронавирусийн халдвар гарснаас хойш Эрүүл мэндийн яам болон бүх эрүүл мэндийн байгууллагууд 24 цагийн бэлэн байдалд ажиллаж байна. Төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд бүгд уялдаа холбоотой хамтарч ажиллаж байна. Тухайлбал, өнөөдөр өглөө Польш улсад амьдарч байгаа иргэд, эмч нар 400 мянган маск, эмч, эмнэлгийн ажилчдад зориулсан хамгаалалтын хэрэгсэл 100 ширхгийг хандивлалаа. Монос группээс Ухань хотоос ирсэн иргэдэд витамин хандивласан. Улсын их хурлын гишүүн О.Батнасан 13 мянган маск Эрүүл мэндийн яаманд хандивласан” гэв.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#5 ТЭТГЭВЭР: I САРД ЗЭЭЛД СУУТГАСАН МӨНГИЙГ II САРЫН ТЭТГЭВЭРТЭЙ ХАМТ БУЦААЖ ОЛГОНО
 

Тэтгэврийн нэмэгдэл болон тэтгэврийн зээл тэглэсэн шийдвэр хэрхэн хэрэгжиж буй талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Санхүү бүртгэлийн газрын дарга Б.Даваахүүгээс тодрууллаа.


-Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу нийт хэчнээн тэтгэвэр авагч тэтгэврийн нэмэгдэлд хамрагдаж байна вэ?

-Тэтгэвэр нэмэх тухай Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 24 дүгээр тогтоол 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж байна. Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын сангаас болон цэргийн тэтгэвэр авдаг 420 мянган иргэд хоёрдугаар сарын тэтгэврээ нэмэгдэлтэй авч байна. Тэтгэврийн нэмэгдлийн тухайд 500 мянган төгрөг хүртэлх тэтгэвэр авдаг иргэдийн тэтгэврийн хэмжээ 30 мянган төгрөгөөр, 500 мянган төгрөгөөс дээш тэтгэвэр авдаг иргэдийн тэтгэвэр 25 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Мөн бүрэн тэтгэврийн доод хэмжээ 40 мянган төгрөгөөр нэмэгдэж, 350 мянган төгрөг болсон. Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 30 мянган төгрөгөөр нэмэгдэж, 300 мянган төгрөг болсон.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top