ХҮН, МСДН-ууд санамж бичиг байгууллаа

М.Хангал | Zindaa.mn
2020 оны 02 сарын 03

Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/ ба Монголын социал демократ нам /МСДН/-ын хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ёслол өнөөдөр /2020.02.03/ ХҮН-ын байранд боллоо.

Тус намууд нь улс төрийн үзэл баримтлал, бодлогын хувьд хүнээ дээдэлсэн зүүн төвийн буюу социал демократ үзэл баримтлалтай бөгөөд эвийг эрхэмлэн, хүчээ нэгтгэх, үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулах, хамтран ажиллах зорилгоор харилцан тохиролцож хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсан байна. Мөн нам тус бүрийн эрх бүхий байгууллагаас холбогдох улс төрийн шийдвэрээ гаргасан тохиолдолд 2020 оны УИХ-ын сонгуульд эвсэл болон оролцох боломжтойг үүгээр мэдэгдэж байгаа аж.

“Монгол Улсад нийгмийн баялгийн хуваарилалт гажиж, баян ядуугийн ялгаа эрс нэмэгдэн, цөөхөн бүлэг этгээдүүдэд эрх мэдэл, эд хөрөнгийн хэт төвлөрөл үүсэж, Монгол орон маань монгол хүн эрх тэгш, амар амгалан амьдрах боломжгүй, амьд үлдэхийн төлөөх тэмцлийн талбар болжээ. Улмаар Монгол Улсын тусгаар тогтнол, ардчилал, парламентын засаглал, хүний эрх, эрх чөлөө, эрх зүйт төр, эв нэгдэл зэрэг төр, нийгмийн суурь үнэт зүйлс алдагдаж, харь гүрний гар хөл бологчид, “авлигын сүлжээний эзэд”-ийн хууль ёсны дарангуйлагч болох шуналын золиос болж байна. Иймд тусгаар Монгол Улсад шударга ёсыг тогтоох, тэгш боломжийг бүгдэд олгох, хүмүүнлэг, иргэний, ардчилсан төрийн зарчмуудыг бодитоор хэрэгжүүлэх, хэсэг бүлгийн бус нийтийн сайн сайхны төлөө хүн төвтэй улс төрийн бодлогын зохистой шийдлүүдийг гарган хэрэгжүүлэх нь ардчилсан дэвшилтэт үзэлтэй улс төрийн хүчнүүдийн түүхэн үүрэг болоод байна” хэмээн ХҮН-ын дарга Б.Найдалаа хэлсэн юм.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.4.31.47) 2020 оны 02 сарын 03

Дэмжиж байна. Одоо ХҮН, өөр дэмжих нам байхгүй.

0  |  0
Нэрга(103.57.92.126) 2020 оны 02 сарын 03

Үүрцайх юу хийжаагаан

0  |  0
zochin(202.9.46.250) 2020 оны 02 сарын 03

zail2

1  |  0
Зочин(211.36.156.186) 2020 оны 02 сарын 03

За худлаадоо чадахгуй дээ нэгдээд яах вэ дангаараа чадахгуй гарууд нэгдээд ч нэмэргуйдэээ

1  |  0
dalai(77.111.245.84) 2020 оны 02 сарын 03

эвсэл мэвсэл ч гэх шиг, зүгээр л нэгдээч дээ, ийм бичил намууд.

1  |  0
Top