Г.Буяндорж: 100 мянган ам.долларын авлига өгөхгүй гэсний төлөө намайг 409 хоног хорьсон

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 03

Авлигач прокуроруудын хууль бус үйлдлийн улмаас 25 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн тухай 65 хуудас баримтыг “Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод хүлээлгэж өглөө.

Энэ талаар “Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж “Би 1996 оноос хойш өнөөдрийг хүртэл бизнес хийж байгаа жирийн иргэн байна. Би хуулийн байгууллагын зарим ажилтны хууль бус үйлдлийн талаар авлига, хээл хахуулийн хэрэг байж болзошгүй нотлох баримтуудыг гаргаж байна. Манай “Ноёд” группийн охин компанийг хуулийн байгууллагын нэр бүхий зохион байгуулалттай дээрэмдэж авсан. Үүний уршгаар би сүүлийн 9 жил хууль шүүхээр шалгагдсаны эцэст цагаадсан учраас энэхүү гомдлыг гаргаж байна” хэмээгээд “Надаас 100 мянган ам.долларын авлига өгөхийг шаардсан. Тухайлбал, Нийслэлийн прокурорын орлогчоор ажиллаж байсан, одоо БЗД-ийн ерөнхий прокурор хийж байгаа Ц.Батболд, улсын ерөнхий прокурор Сандагсүрэн, нийслэлийн хяналтын газрын прокурор байсан Халиун нар миний хэрэгт  хяналт хийж байхдаа зохион байгуулалттай ажилласан. Халиун нь надаас 100 мянган ам.доллар нэхэж, дарамталсан. Тэр үед би шалгагдаж байсан учраас Халиун прокурорын гэр бүлийн гишүүний өмгөөлөгч эмэгтэйтэй 100 мянган ам.долларын гэрээ хийсэн. Эцэст нь би 100 мянган ам.доллар өгөх бололцоогүй гэдгээ хэлсэн. Ингэсний төлөө намайг Эрүүгийн хуулийн 5 зүйл ангиар эрүү үүсгэж таван удаа 409 хоног буюу 1.2 жил цагдан хорьсон. Улмаар 16 удаагийн шүүх хуралд орж, компанийнхаа 25 тэрбум төгрөгийн алдсан.

Сүүлийн үед бизнесийг нь булааж авч байгаа бүлэглэлүүдийн эсрэг төр засгаас тодорхой арга хэмжээ авч байгаа учраас нэр бүхий прокуроруудыг хуулийн дагуу шалгах байх гэж итгэж 65 хуудас нотлох баримтыг Монгол Улсын Төрийн тэргүүнд хүлээлгэн өгч байна. Энэ хэрэгт прокуроруудаас гадна Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Улсын мөрдөн байцаах газрын зарим мөрдөгч, прокурор, шүүгчдийн сүлжээ оролцсон. Тэр хүмүүсийн овог нэр, нотлох баримтуудыг би бүгдийг хавсаргасан байгаа. Ганцхан нэр хэлэхэд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сум дундын ерөнхий шүүгч Алтанцэцэг гэдэг шүүгч өөрийн албаны бүрэн эрхийг хэтрүүлж, бусдын нөлөөнд автаж хууль бус шийдвэр гаргаснаас болж манай компани 25 тэрбум төгрөг алдахад хүрсэн. Бусад баримтууд нь энэ хавтаст хэрэгт байгаа.

Энэ үйл явдлаас харахад Салхитын мөнгөний ордод хийгдсэн хууль бус үйл ажиллагаатай адил схем ажиглагдаж байна. Ээж нь шүүгч байхад хүүхэд нь өмгөөлөгч байх жишээтэй. Ийм маягаар шударгаар ажилласан баялаг бүтээгчдийг хохироож байна. Тиймээс Монгол Улсынхаа иргэний хувьд энэ өдрөөс эхлэн шударга ёсны тэмцэлд албан ёсоор орж байгаагаа илэрхийлж байна. Одоогийн байдлаар нэг шүүгч нь болон прокурорууд нь ажлаа хийж байгаа. Сүүлийн үед ҮАБЗ-ийн гурван гишүүний хийж байгаа ажлыг хараад Монголын төрд итгэх итгэл минь сэргэсэн. Одоо шударга шийдэх байх гэсэн итгэл үнэмшлээр хандаж байна” хэмээлээ.

Авлигын баримтыг хүлээн авсныхаа дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Хуучин Ерөнхийлөгч нь том хонгил үүсгээд, прокурорууд нь мини хонгил үүсгээд Г.Буяндорж шиг олон бизнесийг дарамталж байгаа бол өргөдлөө өгч болно. Ерөнхийлөгч прокуроруудад маш хурдан арга хэмжээ авна. Шүүгч нар дээр Салхитын мөнгөний орд шиг хүндрэлтэй олон сар, жил авдаг арга хэмжээнүүд байгаа. Салхитын мөнгөний ордын шүүх хурал удахгүй зарлагдана. Та бүхэн тэндээс Салхитын хонгил яаж явсныг харж болно. Г.Буяндоржийн хэргийг манай хуулийн хэлтэс судлаад холбогдох хуулийн байгууллагад хандана” гэлээ.

 

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.161.2) 2020 оны 02 сарын 15

Ёстой жүжиглэж байнаа. Өрөвдөлтэй царайлаад зогсож байгааг нь өөрөө луйварчин залилан хийдэг биздээ.

0  |  0
m(203.98.76.9) 2020 оны 02 сарын 13

shaana biz jiriin neg irgen ch geh shig zugeer zail

0  |  0
зочин(139.5.216.12) 2020 оны 02 сарын 06

Энэ залилагчид хэн итгэх вэ дээ. Үнэнд гүйцэгдэхээрээ хүн гүтгэж алах нь. Нийгмийг үймүүлж бүү самар.

0  |  0
зочин(59.153.112.186) 2020 оны 02 сарын 04

өөрөө яаж ингэж олон тэрбум төгрөгтэй болсон юм бэ

0  |  0
Зочин(103.26.194.21) 2020 оны 02 сарын 03

За даа худлаа гар.Чоно борооноор гэгч болохвий.Их нарийн тооцож дээ

1  |  1
ЗОЧИН(192.82.70.211) 2020 оны 02 сарын 04

БУЯНДОРЖИЙН БУЛАЙГ УХВАЛ ДАЛАЙ ! А.СҮХБАТ ӨЛХӨН ГЭРЧИЛНЭ !

2  |  0
zochin(203.91.115.38) 2020 оны 02 сарын 03

энд нэр гараад байгаа Батболд чинь Цоодолын Батболд шив.Өнөө 9 жилийн өмнө хууль цаазны юу ч билээ цол аваад зайсанд хүлээн авалт найр шахуу хийдэг залуу мөн үү.авгай нь тээврийн прокурорын чойжанцан гэж байсан тэрний охин энхтуяа. Ноднин салхитын мөнгөний ордтой холбоотой 220к байрнаас гэрээс нь хэдэн тэрбум төг гарлаа гэдэгт нэр нь ороод яваад байсан цагдаагийн болдбаатар чинь энэ энхтуяагийн ах шүү дээ.эд үнэн хээл хахуулийн сүлжээтэй нь үнэн юмаа\n\nХариулт бичих

1  |  0
Z(66.181.161.114) 2020 оны 02 сарын 03

Ooroo tiim ariuhan gar biluu Buyandorj

0  |  0
Irgen(202.9.46.146) 2020 оны 02 сарын 03

Дуучин Ариунаагийн нөхөр мөн биз ДЭЭ, бас л бүтэхгүй гар даа

1  |  0
Irgen(202.9.46.146) 2020 оны 02 сарын 03

Дуучин Ариунаагийн нөхөр мөн биз ДЭЭ, бас л бүтэхгүй гар даа

0  |  0
зочин(66.181.182.154) 2020 оны 02 сарын 03

Дээр нь нэмээд Сагсайг шалгах хэрэгтэй

1  |  0
dd(103.57.92.81) 2020 оны 02 сарын 03

araichdee..ene huuliinhan iim yum ih olon hiisen bgaa..medegdeed bgaani ene bolohoos,,hvmvvsees sonsood bhad huivaldaj ailgaj mungu nehej bgaad,,mungu uguhgvu bol suulgadag gj b.alee..huuliinhan avilgiin eh uurhai shvv,,jiriin hvnd ingej bdG,,UUURSDUU HUUN HELETSEH HUGATSAAGNI DUUSGAJ BDAG,,MGLD VNEN YUM GJ B.AUU

0  |  0
МОНГОЛ ХҮН(202.9.46.180) 2020 оны 02 сарын 03

Нэр нь байгаа бүгдийг шууд хорьж шалгаа

0  |  0
Нямдорж(202.126.89.48) 2020 оны 02 сарын 03

Хүлгайч хулгайчдаа хандав

1  |  1
Irgen(66.181.185.77) 2020 оны 02 сарын 03

Manai duug estoi ih daramtalsiishde.ihdeel 500 myanga hureh hohiroliig 30say bolgoj shuuhdeed.araihiij davj zaaldaad 5say bolguulj bsn.hohirogch ged baigaagiinh n eej n prokuror tegeel shuugchee hurtel urvuultsan.suuldee bur umguulugch maani ailiin tal bolood.5sayiig n 1dor tulj chadahgui gsn shuuhiin shiidveriin huniig bas tanidag irj daramtlaad.ipotekoor avsan bairiig n hurtel huraana ged araihiij tulj duusj salsan daa

0  |  0
mandax(203.91.115.41) 2020 оны 02 сарын 03

bolj muu sain yum nuud

0  |  0
irgen(119.40.103.3) 2020 оны 02 сарын 03

zov zov, hen negeh irgen ingej ehleh estoi, busad ni negdeh heregtei. buyandorjiig irgenii zorig gargasand bayar hurge

3  |  0
Top