ѲГЛѲѲНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 03

Өнөөдөр 2020.02.03. Энэ оны 34 дэх өдөр бол он дуусахад 332 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 18 минутад мандлаа. 17 цаг 54 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -17 хэм, шөнөдөө -27 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр дэлхийн улс орнуудаас өнөөдөр Вьетнамд Коммунист намын сангийн ойн өдөр бол Мозамбикт Баатруудын өдөр, Тайландад Ахмад дайчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдөр Америкийн зохиолч Пол Остер, Германы хөл бөмбөгийн дасгалжуулагч Йоахим Лёв, Америкийн жүжигчин Мора Тирни, Их Британийн жүжигчин Уорик Дэвис, Австралийн жүжигчин Айла Фишер, Пуэрто-Рикагийн дуучин Дэдди Янки, Украин, Оросын дуучин, жүжигчин, “ВИА Гра” хамтлагийн гишүүн байсан Вера Брежнева зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлуудаас дурдвал:

1930 оны энэ өдөр Хо Ши Мин болон бусад хүмүүс Хонконгт хуралдаж, Вьетнамын Коммунист намыг үүсгэн байгуулжээ.

1958 оны энэ өдөр Гаагт болсон хэлэлцээрээр Бельги, Нидерланд, Люксембургийг нэгтгэсэн Бенилюкс эдийн засгийн холбоо байгуулагдав.

1969 оны энэ өдөр Ясир Арафат Палестины үндэсний конгрессоор Палестины чөлөөлөх байгууллагын тэргүүнээр сонгогджээ.

1972 оны энэ өдөр Японы Саппород өвлийн 11 дүгээр олимп нээлтээ хийж байлаа.

1994 оны энэ өдөр ОХУ болон Гүрж улс нөхөрлөл, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулжээ.

2008 оны энэ өдөр Сербийн Ерөнхийлөгч Борис Тадич тус улсын Төрийн тэргүүнийг сонгох сонгуулийн хоёрдугаар шатанд ялалт байгуулав.

2010 оны энэ өдөр Грекийн Ерөнхийлөгч Каролос Папульясыг улираан сонгожээ.

Энэ өдөр үс засуулбал өвчин өчүүхэн ирнэ гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр луу, бич жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.

Энэ өдөр ан гөрөө хийх, мал адгуус муулах, гараг тахих, хүүхэд үрчилж авах, хур оруулах болон дарханы үйлд сайн. Харин морь уралдуулах, хиншүү хярвас гаргахад тохиромжгүй. Хол газар явах бол зүүн зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top