SOS: Эгч дүү хоёр СПИРТЭНД ХОРДОЖ амиа алджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 02 сарын 02

Өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт буюу нэгдүгээр сарын 31-ний өдөр спиртэд хордсон хоёр иргэн амь насаа алдаж, хоёр иргэн хордсон хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Орбитын ... тоотод оршин суух 36 настай эмэгтэй А нь өөрийн төрсөн эгч 52 настай А болон 73 настай эрэгтэй Д, 32 настай эрэгтэй Б нартай хамт хаяг шошгогүй спирт хувааж уужээ. Улмаар 36 настай эмэгтэй А нь гэртээ амьсгал хураасан байна.

Талийгаачийн эгч болон хамт байсан хоёр эрэгтэйг Яаралтай түргэн тусламжаар Цэргийн эмнэлгийн хордлогын төвд хүргэсэн боловч  52 настай эмэгтэй А нь эмчилгээ даалгүй мөн амь насаа алджээ.

Одоогоор талийгаач нартай хамт спирт уусан гэх хоёр эрэгтэй тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ба биеийн байдал сайжирч байгаа гэсэн мэдээлэл байна. Албаныхан хэргийн газраас хуванцар савтай шингэн зүйлс хураан авч, шинжилж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top