ТАНИЛЦ: Теле хичээлийн нэгдсэн хуваарь, цаг, агуулга

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 02 сарын 03

Коронавирусын тархалтаас сэргийлж Улсын Онцгой комиссоос гуравдугаар сарын 2-ныг хүртэл улс даяар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргаад байгаа.

Хорио цээрийн үед ЕБС-ийн болон цэцэрлэгийн насны хүүхдүүдэд хүргэх цахим болон теле хичээлийг Монголын телевизүүдийн холбоо БСШУСЯ-тай хамтран бэлтгэж, орон даяар хүргэхэд бэлэн болжээ. Ингэхдээ өдөрт 2-4 хичээлийг тус бүр 10-20 минутын хугацаатай заахаар агуулга, хуваарийг баталсан.

Теле хичээлийг нийгмийн сүлжээгээр хяналтгүй цацах, бага ангийн хүүхдүүдэд сошиал хаяг нээх зэргийг хориглож, цахим орчны халдлагаас хүүхдүүдээ хамгаалахад анхаарна уу.
 

  • Телевизээр заах хичээлийг 2020.02.03-ны даваа гаригаас эхлүүлнэ.
     
  • Цэцэрлэгийн хүүхдэд зориулсан хөгжүүлэх үйл ажиллагаа бүхий телевизийн нэвтрүүлэг өдөр бүр явуулна.
     
  • Бага ангид 7 төрлийн 1540 минутын хичээл (Нэг цагийн хичээл нь 10-20 минут байхаар төлөвлөж, нийт 118 удаагийн хичээл, өдөрт 10-11 хичээл, анги тус бүрт 2 хичээл ногдоно)
     
  • Дунд ангид 15 төрлийн 2440 минутын хичээл (Нэг цагийн хичээл нь 10-20 минут байхаар төлөвлөж, нийт 118 удаагийн хичээл, өдөрт 10-11 хичээл, анги тус бүрт 2-3 хичээл ногдоно)
     
  • Ахлах ангид 14 төрлийн 2300 минутын хичээл (Нэг цагийн хичээл нь 10-20 минут байхаар төлөвлөж, нийт 112 удаагийн хичээл, өдөрт 10-11 цаг, анги тус бүрт 3-4 хичээл ногдоно).


ТЕЛЕ ХИЧЭЭЛ ДАМЖУУЛАХ ТЕЛЕВИЗҮҮД БА ЦАГИЙН ХУВААРЬ

 


СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН /ЦЭЦЭРЛЭГ/ СУРАГЧДАД ЗОРИУЛСАН

ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬ
 

 

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГА АНГИЙН СУРАГЧДАД ЗОРИУЛСАН

ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬ
 


ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ДУНД АНГИЙН /СУУРЬ БОЛОВСРОЛЫН/

СУРАГЧДАД ЗОРИУЛСАН ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬ
 

 

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН / X, XI, XII /

СУРАГЧДАД ЗОРИУЛСАН ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬ
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top