Дэлхийгээс тусгаарласан Ухань хотын дэлхийг чимсэн хөгжил

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 01

Бүх Хятадын соёл иргэншлийн хот Ухань

БНХАУ-ын Хубэй мужийн төв Ухань хотод шинэ төрлийн коронавирусийн халдвар дэгдэж, дэлхийн нийтийн анхаарлын төвд ороод буй. Тус хотын захирагчийн хэлснээр 11 сая орчим хүн амтай Ухань хот хүн төрөлхтний түүхэнд бүрэн тусгаарлагдсан анхны хот гэж түүхэнд үлдэх болсонд харамсаж буйгаа илэрхийлсэн. Гэхдээ тус хот “хар” өдрүүдийг амжилттай даван туулж, хөгжил, дэвшлээрээ гайхагдсан шилдэг хотуудын түүхийг үргэлжлүүлэн бичилцэх нь дамжиггүй.

Түүх, соёлын арвин уламжлалтай Ухань хот 3500 гаруй настай. Байгалийн баялаг, өндөр хөгжсөн усан тээврийн ачаар тус хот Хятадын болон гаднын соёлыг хослуулсан төв болжээ. 1600-1700 онд Ухань, Бээжин, Сүжоу, Фошань хотууд дундад улсын худалдааны гол дөрвөн төв байжээ. Худалдааны боомт нээгдэж, гаднын хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдэн, барууны соёлын нөлөөгөөр Ухань хот өөрийн онцлог төрхийг олсон байна.

Хятадын арван том хотын нэг болох Ухань нь уртаараа дэлхийд гуравт, Азидаа нэгт ордог Хөх мөрний сав газар сүндэрлэсэн экологийн цэвэр хот ажээ. Өдгөө тус хотод дэлхийн ирээдүйн хотуудын жишиг болсон хотын хөгжлийн дэвшилтэт ололтуудыг нэгтгэсэн цогцолборууд сүндэрлэн босож байна. Хөх мөрний эрэг дагуу худалдаа, санхүү, мэдээллийн технологи, соёл, урлаг, аялал жуулчлалын төв зангилаа болон хөгжсөөр. Тус хот 166 нууртай бөгөөд нийт талбай нь хотын газар нутгийн дөрөвний нэгийг эзэлдэг. Дунху нуурын эрэг дагуу 101 км үргэлжлэх ногоон зам дэлхийн хэмжээний хотын ногоон замд тооцогддог.

Хятадын тээврийн гол зангилаа Ухань хот тус улсын баруун, зүүн, өмнөд, умард нутгийг холбодог. Ухань хотыг тойрон 1000 км радиуст нэг тэрбум хүн амьдардаг. Төмөр замын тээврийн гол зангилааны нэг болсон Уханийн зорчигч тээврийн жилийн эргэлт 71 сая хүн. Хятадын төвийн бүсийн томоохон олон улсын нисэх онгоцны буудлууд Ухань байрладаг.

Инновац, бизнесийн хотод Дунху технологийн бүс байрладаг. Тус хотын 89 их, дээд сургуульд нийт 1.3 сая оюутан суралцдаг бөгөөд улсын 31 лаборатор, 95 эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн бий. Эл хотод Хятадын шинжлэх ухааны академи, Инженерийн шинжлэх ухааны академийн 68 академич, Нобелийн шагналтай зургаан эрдэмтэн ажиллаж, амьдардаг аж.

2017 онд Ухань хот Дэлхийн загварын нийслэлээр тодорч, “Хотын инновацийн шагнал”-ыг хүртсэн Хятад улс дахь цорын ганц хот болж байжээ. Дэлхийн хамгийн урт гүүрнүүдийн 50 хувь, Хятадын өндөр хурдны төмөр замын 60 хувь нь Уханий дизайнеруудын бүтээл байдаг.
 


Өнгөрсөн жил тус хотын ДНБ 7.8 хувиар өсөж, 240 тэрбум ам.долларт хүрсэн байна. Дэлхийн шилдэг 500 компанийн 250 гаруй нь энэ хотод өөрсдийн үйлдвэрийг байгуулжээ.

Ухань хотод нийт 500 орчим үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ тоогоор тус хот Хятад улсад 13-т бичигддэг байна. Уханьд дэлхийн шилдэг 13 эм үйлдвэрлэгч компанийн найм нь байрладгаас гадна Францын “Peugeot Citroen”, “Renault”, Японы “Honda”, Хятадын “Dongfeng” зэрэг автомашины есөн үйлдвэр бий. Дэлхийд алдартай “Peninsula”, “Shangri-La”, “Hilton”, “Marriott” зочид чуудал, “McDonald's”, “Pizza Hut”, “KFC” зэрэг түргэн хоолны сүлжээ, Германы “Siemens”, Хятадын “Xiaomi” зэрэг компаниуд үйл ажиллагаагаа явуулдаг байна.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
c(202.126.88.143) 2020 оны 02 сарын 01

saihan hot,saihan hugjil umaa,gai gazar doroos gegch bojde huurhii

1  |  0
Тэнгэрийн зарлиг(202.21.109.105) 2020 оны 02 сарын 12

Чингис хааны хөрөг рүү бууддаг оюутнууд эндхийнх шүү дээ. Их хааны сүнс хилэгнэж байгааг ойлгохгүй бол дахиад ширүүлэнэ дээ. Юм учиртай шүү.

3  |  2
Тэнгэрийн зарлиг(202.21.109.105) 2020 оны 02 сарын 02

Чингис хааны хөрөг рүү бууддаг оюутнууд эндхийнх шүү дээ. Их хааны сүнс хилэгнэж байгааг ойлгохгүй бол дахиад ширүүлэнэ дээ. Юм учиртай шүү.

2  |  1
Тэнгэрийн зарлиг(202.21.109.105) 2020 оны 02 сарын 02

Чингис хааны хөрөг рүү бууддаг оюутнууд эндхийнх шүү дээ. Их хааны сүнс хилэгнэж байгааг ойлгохгүй бол дахиад ширүүлэнэ дээ. Юм учиртай шүү.

2  |  1
х(202.55.188.94) 2020 оны 02 сарын 02

ийм байдал нь ѳвчин гаргахад хүргэсэн тул цаашид ѳѳрчлѳлт хийхийг сануулж буй аж

0  |  1
zochin(73.51.245.247) 2020 оны 02 сарын 02

saixannl xot baunaa

1  |  0
Top