Аварга матрын хүзүүнээс дугуй салгаж авсан хүнийг шагнана

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 31

Индонезийн эрх баригчид аварга том матрын хүзүүнээс мотоциклын дугуйг салгаж аварсан хүнийг шагнахаар болжээ. Франс пресс агентлагийн мэдээлснээр, Төв Сулавеси мужийн Байгалийн баялаг хамгаалах агентлаг энэ зорилгоор мужийн нийслэл Палу хотод олон жилийн туршид хүзүүндээ мотоциклын дугуй зүүсэн 4 метр урт матрыг “зүүлтээс” нь салгах уралдаан зарласан байна. Хүзүүндээ дугуйтай матар агаар амьсгалахаар уснаас гарч ирж буй дүрс бичлэг 2016 онд гарснаас хойш тус агентлаг олон жилийн туршид эл матрыг хайж байгаа ч олж барьж чадахгүй байгаа аж. Матрыг үхсэн байх гэж таамаглаж байсан ч саяхан дахин үзэгдсэн тул байгаль хамгаалагчид болон туршлагатай мэргэжлийн хүмүүсийн дунд ийн уралдаан зарласан байна.

Ингэхдээ энгийн иргэдийг аварга матарт ойртож, үргээхгүй байхыг хүсжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top