Банкууд ам.доллар худалдан авах санал ирүүлээгүй

2020 оны 01 сарын 31

Өнөөдөр  /2020.01.31/ Монголбанкны албан ханшийг харахад нэг ам.доллар 2751.61 төгрөгтэй тэнцэж байна.  Өчигдөр гадаад валютын ээлжит дуудлага худалдаанд банкууд ам.доллар худалдан авах санал ирүүлээгүй аж.

Сануулахад, төгрөгийн ам.доллартай харьцах дундаж ханш 2019  оны  гуравдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 7.7 хувиар суларч 2667.3 төгрөгт хүрсэн.

 Төгрөгийн ханш ам.долларын эсрэг өнгөрсөн наймдугаар сарын сүүлээс аравдугаар сарын эхэн хүртэл алгуур чангарсан бол  сарын дундаас огцом суларч, арванэгдүгээр сарын эцсийн байдлаар 2715.2 төгрөг болсон. Тэгвэл өнөөдөр ханш  2751.61 байна.

Монгол Улс “Саарал жагсаалт”-д орох тухай мэдээллийн шуугиан нь зах зээлд оролцогчдын хүлээлтэд нөлөөлж, ханш ийнхүү огцом суларсан гэж Төв банк тайлбарлаж буй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top