ШӨХТГ: “Мөнхийн тун” компани маскийн үнийг 60 төгрөгөөр нэмжээ

2020 оны 01 сарын 31

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газар /ШӨХТГ/-аас цаг үеийн асуудлаар талаар мэдээлэл хийж байна.  

Коронавирусийн халдвар БНХАУ-д тархсантай холбоотойгоор манай улсад худалдаа, үйлдвэр эрхлэгчид бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн гэх асуудлын хүрээнд ШӨХТГ-аас хяналт шалгалт явуулсан байна. Тухайлбал, эм, эмнэлгийн байгууллагад хяналт шалгалт явуулжээ.

ШӨХТГ-аас “Амны хаалт, спиртийн үнийг үндэслэлгүйгээр нэмэх асуудалд хяналт тавьж ажилласан. Эмийн сан, эмнэлгийн байгууллагад хяналт шалгалт явуулж байна. Зарим нэг эмийн сан бүтээгдэхүүнээ байсаар байтал зарахгүй байх, үнэ нэмж зарсан тохиолдол илэрсэн. Ийм зөрчил гаргасан байгууллагад хариуцлага тооцуулахаар ЭМЯ-нд хандсан. ЭМЯ тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах хэрэгтэй. Тусгай зөвшөөрөл авсан аж ахуй нэгж хариуцлагатай хандах ёстой.

Монгол Улсад “Мөнхийн тун” компани ганцаараа маск үйлдвэрлэдэг. Тус компани 2014 оноос хойш маск үйлдвэрлэж байгаа ба бөөний үнэ нь 90 төгрөг байсан. Гэтэл өнгөрсөн долоо хоногоос 150 төгрөг болгон нэмсэн байна. Тэгээд эмийн сангуудаар борлуулагдахаараа 300 төгрөгөөр борлуулдаг. Энэ асуудалд хяналт шалгалт явуулж байна. Тус компанид шууд хариуцлага тооцох гэхээр хууль эрх зүйн хувьд учир дутагдалтай байна. Асуудлыг ЭМЯ-нд тавина. Гэхдээ үндэсний ганц үйлдвэрлэгчээ шууд хааж боох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах асуудлыг ярих нь учир дутагдалтай байна. Иргэдээс манай 1200-1884 утсанд ирүүлсэн “Амны хаалтны үнэ өндөр байна” гэсэн мэдээллийн дагуу бөөний төв, эмийн сангуудад мэдэгдлийг хүргүүлсэн. Мэдэгдэлд коронавирус тархах өндөр магадлалтай байгаа энэ цаг үед амны хаалтын үнийг нэмэхгүй, өөрсдөдөө ашиг олохоос илүүтэй нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаанд идэвхитэй оролцон ажиллахыг хүсэж байгааг тусгасан" гэлээ. 

Үнийн өсөлттэй холбоотойгоор ШӨХТГ-аас “Монос” компанийн салбар хоёр эмийн санд хариуцлага тооцох асуудлаар ЭМЯ-нд хандсан байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(122.201.24.181) 2020 оны 01 сарын 31

2014 onoos hoish 90 tigruguur unee barij ywsan bna

0  |  0
Zochin(122.201.24.181) 2020 оны 01 сарын 31

2014 onoos hoish 90 tigruguur unee barij ywsan bna

0  |  0
zochin(150.129.142.168) 2020 оны 02 сарын 01

archaaguy lalaruud , chono boroonoor gedeg ug mongolchuudad yag tokhirno, 60 tsaasandaa khakhmar

1  |  0
b(202.21.108.35) 2020 оны 01 сарын 31

haasan ch yadiin hujaagaasaa oruulaad ireh heregteishd bur hyamdhan orj irne

0  |  0
Dary(66.181.161.108) 2020 оны 01 сарын 31

Sain baina

0  |  0
Top