ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 31

Өнөөдөр 2020.01.31. Энэ оны 31 дэх өдөр бол он дуусахад 335 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 22 минутад мандлаа. 17 цаг 49 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -15 хэм, шөнөдөө -23 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр дэлхийн улс орнуудаас Науруд Тусгаар тогтнолын өдөр бол Австрид Гудамжны хүүхдүүдийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдөр Оросын эдийн засагч, “Газпром”-ын удирдах зөвлөлийн дарга Алексей Миллер, Америкийн гитарчин, трэш метал хамтлаг “Slayer”-ийг үүсгэн байгуулагчдын нэг Жефф Ханнеман, Их Британийн жүжигчин, дуучин Минни Драйвер, Америкийн жүжигчин Керри Вашингтон, дуучин Жастин Тимберлейк, Оросын биатлонч, Европын гурван удаагийн аварга Александр Логинов зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлуудаас дурдвал:

1958 оны энэ өдөр Америкийн анхны хиймэл дагуул “Эксплорер-1” хөөрчээ.

1968 оны энэ өдөр Бүгд Найрамдах Науру Улс тусгаар тогтнолоо зарлав.

2012 оны энэ өдөр “Toyota Corolla” автомашиныг бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай автомашинаар нэрлэжээ.

Энэ өдөр үс засуулбал өнгө зүс сайжирна гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр үхэр, могой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд аливаа үйл хэрэгт болгоомжтой хандаарай. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.

Энэ өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, хайр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Харин мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд таагүй. Хол газар явах бол баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top