Кобитой хамт осолдсон бүх хохирогчийн цогцсыг тогтоолоо

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 30


Лос Анжелес хотын шүүхийн шинжилгээний хүрээлэн Коби Брайант болон түүний охинтой хамт осолдсон есөн хохирогчийн бүгдийнх нь цогцсыг тогтоожээ.

Орон нутгийн цагаар нэгдүгээр сарын 30-ны өдрийн 03:30 цагт үлдсэн хохирогч болох 13 настай Жианна Брайант, 13 настай Пейтон Честер, 14 настай Алисса Алтобелли, 46 настай Кери Алтобелли, 38 настай Кристина Маузер нарын таван хүний цогцсыг тогтоосон байна. Хамгийн сүүлд олдсон таван хүний цогцос хурууны хээгээр тогтоох боломжгүй байсан учраас ДНК-ийн дээжээр харьцуулан тогтоожээ.

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 29-ний өдөр Коби Брайант болон нисгэгч Ара Зобаяан, Сара Честех, Жон Алтобелли нарын дөрвөн хүний цогцсыг тогтоогоод байсан билээ. Дээрх дөрвөн хүний цогцсын гарын хэсэг нь бүтэн байсан учраас хурууны хээгээр нь тогтоосон юм. 

Үхлийн шалтгааныг ослын шалтгаант ил болон дотуур гэмтэл гэж тодорхойлжээ.  

Коби Брайантын хувийн эзэмшлийн Сикорский компанийн С-76Б загварын нисдэг тэрэг орон нутгийн цагаар нэгдүгээр сарын 26-ны ням гарагийн 10:00 цагийн орчимд АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотын Калабасасын толгодод осолдсон билээ.

Урьдчилсан байдлаар нисдэг тэрэг нь хар хайрцаг болон газар ойртолтын системээр тоноглогдоогүй байсан гэж дүгнээд байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.161.99) 2020 оны 10 сарын 25

MBA kobiguugeer tusuulhud hetsu bnaa yaltchgui od blaa chi

0  |  1
Bxnoydo(59.153.115.183) 2020 оны 01 сарын 30

ODOO ENE XUMUUSIIG TAIVAN YAVULAACH. UXEJ CH BOLKU YASAN CH IX BICHDEG YUM. UM MA NI BAD ME XUM

0  |  0
Batmunkh(202.131.227.82) 2020 оны 01 сарын 30

denduu haramsaltai\n

0  |  0
Top