Бөхийн холбоо ДОПИНГИЙН АСУУДЛААР АТГ-т хандлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 30

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны дэд тэргүүн Ц.Магалжав өнөөдөр /2020.01.30/ АТГ-д албан тоот илгээжээ.

Сүүлийн жилүүдэд Улсын баяр наадамд амжилттай барилдсан 38 бөхөөс допингийн зөрчил илэрсэн гэх, нэр бүхий улсын аварга цолтой бөх допингийн төрлийн бодис худалдан авч, нутгийн бөхчүүддээ худалддаг гэх мэдээлэл цацагдсан асуудлыг шалгуулах хүсэлтийг МҮБХ-ноос АТГ-д тавьжээ.

Албан тоотод “Допингийн талаарх үнэн худал нь мэдэгдэх асуудлууд яригдаж байгаагийн нэг нь 2010 -2019 оны Улсын баяр наадмуудад шөвгөрч, үзүүрлэж, түрүүлж допингийн шинжилгээнд хамрагдсан бөхчүүдээс 38 бөх нь зөрчил гаргасныг Биеийн тамир спортын газрын нэр бүхийн хоёр эмч Үндэсний их баяр наадмын Зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хороонд орж ажиллах явцдаа нуун дарагдуулсан гэх ноцтой хэргийг АТГ шалгаж байгаа гэх мэдээлэл тархаад байгаа бөгөөд 2020 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр  Улсын аварга Н.Батсуурь, Ч.Санжаадамба нарын бөхчүүдийн төлөөлөл хэвлэлийн бага хурал хийж, дээрх 38 бөхийн талаарх мэдээллийг яаралтай авахаар 264 бөхийн гарын үсэг бүхий мэдэгдлийг МҮБХ-нд өгч хандаад байна.

Мөн сүүлийн өдрүүдэд “Стар” телевизийн захирал Ш.Батбаяр болон продюсер Я.Учрал нар нэр нь үл мэдэгдэх залуучуудыг өөрсдийн нэвтрүүлэгт оролцуулж, аварга цолтой нэг бөх тэднээс “2019 оны наадмын өмнө зургаан сая төгрөгийн үнэтэй допингийн төрөлд багтдаг тариаг худалдан аваад одоо болтол төлбөр тооцоог хийхгүй байгаа” гэсэн зүйл ярьсан нь Монгол бөхийн болон одоо ид барилдаж байгаа бөхчүүдийн нэр хүндэд халдсан ноцтой үйлдэл болоод байна.

Иймд танай байгууллагад шалгаж байгаа допингтой холбоотой хэрэг болон дээрх хоёр ноцтой мэдээллийн талаар яаралтай шалгаж, манай холбоонд хариу өгч тусална уу” гэжээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Kkk(66.181.191.96) 2020 оны 01 сарын 30

Jujig shvv dee bvx tumiig tuurugdvvlj bultaad surtsan magalaa uuruu sain medej bgaa shdee. Genet tsetsegnees tursun amitan shig

0  |  0
Иргэн(202.21.108.188) 2020 оны 01 сарын 30

Допингийн найраа гээч юмныхаа учрыг л давын өмнө олмоор байна

0  |  0
Top