Б.Чинбатад зориулсан хандивын тоглолтуудын тов шинэчлэгдлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 30

БНХАУ-д коронавирусийн халдвар эрчимжсэнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар холбогдох арга хэмжээ авч, олон нийтийг хамарсан үзвэр, үйлчилгээг хориглосон тул БНСУ-д эмчилгээ хийлгэж буй хөгжмийн зохиолч Б.Чинбатад  зориулсан хандивын тоглолт хойшлогдлоо.

"PrayForChinbaFamily" хандивын аяны хүрээнд зохион байгуулж буй "Niciton & Friends" тоглолт 2020 оны гуравдугаар сарын 14-ний өдөр 17:00 цагаас "Улаанбаатар палас"-ын концертын Их танхимд болох аж.

Тоглолтод "Баян монгол", "Харанга", "Соёл Эрдэнэ-Өргөө-Хөх тэнгэр", “Хурд”, “Титэм”, “Камертон”, “Хар сарнай”, “Сүнс”, "Люмино" , "S4", хамтлагууд болон Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Б.Сарантуяа, Т.Ариунаа, Б.Дашдондог, Ж.Алтанцэцэг, МУСТА С.Сэрчмаа, Т.Дэлгэрмөрөн, хийлч Ч.Дэлгэрцэцэг,  дуучин Анхмаа, Наагий, Наки, Gee, Мишээл нарын уран бүтээлчид оролцож, ая дуугаа өргөхөөр болжээ.
 


Харин хандивын тоглолтын үргэлжлэл болох мэргэжлийн уран бүтээлчдийн “Аравт” тоглолт 2020 оны гуравдугаар сарын 16:00 цагаас "Улаанбаатар палас"-ын концертын Их танхимд болно.

Тоглолтод Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр, Монгол Улсын филармони, Монгол Улсын Консерватори, "Морин хуурын чуулга", "Түмэн эх" чуулга, "Улаанбаатар" чуулга, “Бөртэ”, “Алтан ураг”, "UB DRUMS" хамтлаг болон Ардын жүжигчин П.Цэрэндагва, П.Мэндбаяр, Гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Батчулуун, Гавьяат жүжигчин Ч.Мөнх-Эрдэнэ, Ө.Уянга, Э.Анхбаяр, гитарчин Д.Өлзий-Орших, морин хуурч Д.Шинэцог, лимбэчин Г.Адъяадорж, хийлч М.Хулан, уртын дуучин Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа, МУСТА Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Г.Эрдэнэтунгалаг, Л.Чулуунбаатар, Э.Төрмандах, О.Гансувд нар оролцоно. 
 


"Үзэгч, хандивлагч та бүхний худалдан авсан тасалбар, хандив энэ хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд хандивын аян үргэлжилж байгаа" хэмээн тоглолтын зохион байгуулагчид мэдэгдлээ.

Түүнчлэн "Никитон" хамтлагийнхан мөн хөгжмийн зохиолч Б.Чинбат, түүний гэргий Ц.Сарнай нарын биеийн байдал сайжирч байгааг дуулгасан юм.

Тасалбарын үнэ

  • “Niciton & Friends” тоглолт: 30,000,  40,000, 60,000 төгрөг
  •  “Аравт” тоглолт: 25,000 төгрөг.

Тасалбар захиалахыг хүсвэл ЭНД дарна уу!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top