Коби Брайантыг NBA-н логонд мөнхлөхийг ХОЁР САЯ хүн дэмжлээ

Б.Болорсүх | Zindaa.mn
2020 оны 01 сарын 30

Нисдэг тэрэгний ослоор амиа алдсан нэрт сагсанбөмбөгч Коби Брайантыг Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн лиг буюу NBA-н логонд мөнхлөх хоёр сая гарын үсэг цуглараад байна.

NBA-н логог солих хөдөлгөөнд дуучин Снүүп Догг, Жастин Бибер, Наоми Кэмбелл, NBA-н нэр бүхий одод нэгджээ.

Канадын уран бүтээлч Ник М гэх хүн анх Коби Брайантын дүрсээр NBA-н логог солих санаачилгыг Change.org цахим хуудаст нийтлэхэд 2.8 сая хүн дэмжиж саналаа өгсөн байна. Хэдийгээр олон нийт NBA-н логог солих санаачилгад олон хүн нэгдэж байгаа ч албан ёсоор ямар нэгэн шийдвэр гараагүй байгаа юм.

Одоогоос 49 жилийн өмнө 1971 онд Лос Анжелес Лейкэрс багийн нэрт сагсан бөмбөгч Жерри Уестийг дүрсэлсэн гурван өнгөт логог ашиглаж эхэлсэн билээ.

Хэдийгээр Майкл Жордан, Карим Абдул Жаббар, Билл Рассель нараар солино гэх санаачилга гарч байсан ч ажил хэрэг болж байгаагүй юм. Майкл Жорданы дүрээр логог солих санаачилга гарч байсан ч барааны тэмдэгт болсон учраас боломжгүй гэх тайлбар өгч байсан билээ.

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны комиссар Адам Силверийн шийдвэрийг тоглогчид болон олон нийт дэмжсэнээр 2017 онд логоны үсгийн фонт өөрчлөгдөж байсан юм.


 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

#changethelogo

A post shared by Justin Bieber (@justinbieber) on

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

New logo. @nba Let’s do what’s right

A post shared by snoopdogg (@snoopdogg) on

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top