Монголын биатлончид буухиа уралдаанд 20 дугаар байрт орлоо

Админ | Zindaa.mn
2020 оны 01 сарын 29

Ц.Энхтүвшин , “Таван цагариг”

Хоёрдугаар сарын 26-нд Швейцарын Ленцерхайде хотноо эхэлсэн биатлоны идэрчүүд, залуучуудын ДАШТ-д Монголын биатлончид оролцох болсон тухай “Таван цагариг” сонин өмнө нь мэдээлсэн. Тэмцээний эхний өдөр болсон залуучуудын ангиллын эрэгтэйчүүдийн 12,5 км-ийн хувийн уралдаанд 106 тамирчин оролцож, манай Э.Энхсайхан 58 дугаар байрт орлоо. Тэрбээр эхний буудлагадаа нэг ч сум алдалгүй буудсан ч хоёр дахь буудлагад 3, гурав дөрөв дэх буудлагадаа тус бүр нэг, нийт 5 сум алдсан байна. Мөн Б.Далхсүрэн (-12 сум) 95-д, Б.Тайванбаатар(-12 сум) 96-д, Б.Гомбоням (-14) 97-д оржээ.

Мөн залуучуудын ангиллын эмэгтэйчүүдийн 10 км-т 102 биатлонч хурд, цэцээ сорьж манай М.Должинсүрэн (-8) 76-д, Ч.Бямбасүрэн ( -9) 92-т тус тус орлоо.

ДАШТ-ий идэрчүүдийн хөвгүүдийн 15 км-т 105 тамирчин оролцож манай Ц.Адьяажаргал (-8) 97 дугаарт орсон бол охидын 12,5 км-т 84 тамирчин оролцож, манай Т.Ариунболд (-6) 78 дугаар байр эзлэв.

Өнөөдөр залуучуудын ангилалд манай эрэгтэй биатлончид 3х 7,5 км-ийн багийн буухиа уралдаанд оролцон, 25 орноос 21-д орлоо. Манай багийн бүрэлдэхүүнд Э.Энхсайхан, Б.Тайванбаатар, Б.Далхсүрэн нар уралдсан бөгөөд Хорват, Серб, Грек, Швейцарын багийг ардаа хийжээ.

ДАШТ хоёрдугаар сарын 2-нд өндөрлөх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top