Коби Брайантын цогцсыг тогтоолоо

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 29

Орон нутгийн цагаар мягмар гарагт (2020.01.28) Лос Анжелес хотын шүүхийн шинжилгээний газарт илгээсэн есөн цогцсоос Коби Брайантын цогцсыг тогтоожээ. Түүний цогцсыг хурууны хээ ашиглан тогтоосон байна. 

Харин түүний охинболох 13 настай Жижи Брайантын цогцсыг одоогоор тогтоож амжаагүй байна.

Шүүхийн шинжилгээний газар мөн нисдэг тэргэнд хамт явсан нисгэгч Ара Зобаяан, бейсболын дасгалжуулагч Жон Алтобелли болон Мамба академийн туслах дасгалжуулагч Сара Честер нарын цогцсыг ч тогтоожээ.

Ослын газарт хийх хяналт шалгалт дууссан бөгөөд ослын талаарх тайлан боловсруулахаар ажиллаж байгааг ажлын хэсгээс мэдээлсэн байна.

Ажлын хэсэг ослын газарт 180 метрийн радиуст дрон ашиглан шалгалтын ажиллагаа явуулжээ. Ослын газарт ажилласан нөхцөл байдлаас харахад Коби Брайантын нисдэг тэрэг нислэгийн аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн гэж дүгнээд байна. Гэвч ослын шалтгааны талаарх эцсийн тайлан жил хагасын дараа бэлэн болох юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
FUCK OFF(202.179.24.188) 2020 оны 02 сарын 03

1 NIGGER UHEEL BIZ UMNUUS UILJ ENE TER LOL

1  |  8
Top