Коронавирус К-Поп ертөнцөд

2020 оны 01 сарын 29

Ази тивийг бүрхээд байгаа коронавирус Өмнөд Солонгосын К-Поп хөгжмийн шоунд ч нөлөөлж эхлээд байна. Одоогийн байдлаар тус улсад коронавирусийн дөрвөн халдвар илрээд байгаа.

Тиймээс БНСУ-ын хөгжмийн студи, агентлагууд шууд нэвтрүүлгээ хэрхэн хийх талаар анхааруулга гаргаж эхэллээ. “Music Bank”, “Inkigayo”, “M!Countdown”, “Music Core” зэрэг шоу нэвтрүүлгүүд коронавирусийн эсрэг арга хэмжээ авч эхэлжээ.

KBS “Энэ долоо хоногт бид хуучин хэвээр шоуны зураг авалтаа хийнэ. Орох, гарах хаалган дээр эмнэлгийн анхааруулга хадаж, гар ариутгах бодис, биеийн халуун хэмжигч багаж байрлуулна. Үзэгчдийг масктай ирэхийг сануулж байна. Хэрэв үзэгчдийн хэн нэгнээс өвчний шинж тэмдэг илэрвэл арга хэмжээ авахад бид бэлэн байгаа. Харин ирэх долоо хоногоос байдал муудах, эсвэл Засгийн газраас шинэ шийдвэр гаргавал зураг авалтаа үзэгчгүй хийх болно”

M!Countdown “Энэ сарын 30-нд болох шоуг урьдын адил зохион байгуулах болно. Гэхдээ биеийн дулаан хэмжигч камер байрлуулж, гар ариутгагч тавина. Үзэгчдэд маск тарааж өгнө”

Music Core “Нэвтрүүлгийг хийх ажилтан, үзэгчдэд бүгдэд нь амны хаалт, ариутгагч бодис бэлтгэсэн. Онц тохиолдол гарвал шуурхай арга хэмжээ авахад бэлэн. Засгийн газраас гаргасан шийдвэрийг дагах болно”

Inkigayo “Бид өвчний тархалт, эрүүл мэндийн байгууллага, засгийн газрын мэдээллийг байнга хянаж байгаа”

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.177.57) 2020 оны 02 сарын 01

test dafdfadfa

0  |  0
Top