Н.Золжаргалын хэргийг МАШ НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛД хэлэлцэж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 01 сарын 29

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг 2018 оноос эхлэн авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас шалгаж эхэлсэн байдаг.

Түүнийг хүү багатай зээл олгосон, Австри улс руу их хэмжээний мөнгө шилжүүлж, орон сууц худалдан авсан зэрэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан. Н.Золжаргал нь арилжааны банканд зээл олгохдоо тогтоосон хэмжээнээс  бага хүүтэй зээл олгосон нь тогтоогдож, хэргийг эргэн хянах хүсэлтийг мөрдөх албанаас Монголбанканд гаргаж байсан юм. Улмаар АТГ-аас Австри улс руу санхүүгийн хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулах даалгавар хүсэлтээ өгсний дараа, энэхүү хэрэгтэй холбоотой нотлох баримтууд ирүүлснийг хавтаст хэрэгт хавсарган хэргийг прокурорт шилжүүлсэн байдаг. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан”,  22.10 дугаар зүйлд заасан “Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн”, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаасан” хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа билээ.

Энэхүү хэргийг шүүх хурал өнгөрсөн хугацаанд гурван ч удаа хойшилсон юм.

Харин өчигдөр буюу нэгдүгээр сарын 27-ны өдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Шүүх хуралд шүүгчээр Л.Галбадар, улсын яллагчаар Б.Мөнхбат, Ц.Сүхбат нар оролцсон бол шүүгдэгч Н.Золжаргал өөрийн өмгөөлөгчийн хамт оролцсон юм.  Хурал өглөөний 10.00 цагт эхэлж бүхэл өдөржин үргэлжилж, оройн 20.00 цагт завсарласан юм. Уг хэргийг маш нууцын зэрэглэлтэйгээр хэлэлцэж байгаа ба арав орчим хавтаст хэрэг байгаа  ба өнөөдөр үргэлжилж байна.

Өмнөх хурлын үеэр нийслэлийн прокуророос (Хуралд улсын яллагчаар оролцогч тал) дараагийн хуралд энэхүү хэргийг гэрчийг албадан ирүүлэх хүсэлт гаргаж байсан юм. Өөрөөр хэлбэл, улсын яллагчийн зүгээс дээрх шүүх хуралд Н.Золжаргалын гэр бүлийн хүнийг гэрчээр албадан ирүүлэхээр болоод байсан юм. Учир нь Н.Золжаргалын Австри улс руу гуйвуулсан 650 мянган ам.долларыг эхнэр нь хүлээн авч, тус улсад үл хөдлөх хөрөнгө худалдан авсан байдаг. Дээрх үл хөдлөх хөрөнгийг Австри улсын хуулийн байгууллагаас битүүмжлээд байгаа ба уг хурлаар түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзвэл түүний хөрөнгийг худалдаж, орлогыг улсын хөрөнгө болгох юм.
 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(58.109.161.167) 2020 оны 01 сарын 29

iim hergiig shiidej tsuhuud baih yu bnaa

0  |  0
zochin(58.109.161.167) 2020 оны 01 сарын 29

iim hergiig shiidej tsuhuud baih yu bnaa

0  |  0
zochin(58.109.161.167) 2020 оны 01 сарын 29

iim hergiig shiidej tsuhuud baih yu bnaa

0  |  0
zochin(58.109.161.167) 2020 оны 01 сарын 29

iim hergiig shiidej tsuhuud baih yu bnaa

0  |  0
zochin(58.109.161.167) 2020 оны 01 сарын 29

iim hergiig shiidej tsuhuud baih yu bnaa

0  |  0
zochin(58.109.161.167) 2020 оны 01 сарын 29

iim hergiig shiidej tsuhuud baih yu bnaa

1  |  0
Zochin(120.16.18.19) 2020 оны 01 сарын 29

Hulgaichid. Hulgaich aa shuudeg bizdee.Hamtraad. Huvaagaad. Husaad.Olon ulsiin. Baiguullaguudiin. Neg shaardlaga n eneshdee.Avilgachid chini. Uls turch huuliinhantaigaa avilgalaaraa amrag hairtuud bolchihjee gej...

0  |  0
иргэн(202.9.46.234) 2020 оны 01 сарын 29

энэ хэргийг хэдэн жил ярьж байна аа ??? яасан ч их уддаг юм бэ дээ.

1  |  0
Иргэн(202.21.124.132) 2020 оны 01 сарын 29

Золжаргалын ах Монгол банкны алт дилерийн хэрэгт холбогдож бсан. Дүү нь гавихгүй хүн

0  |  0
Иргэн(202.21.124.132) 2020 оны 01 сарын 29

Золжаргал мэтийн хэргийг юуг нь нууцалдаг бнаа?! Харин ч мөнгө идсэн уусан хулгайлсан угаасан гэмт хэргийг нь ил тодоор шүүх хэрэгтэй биз дээ! Ямар ч улсын нууц байхгүй! Харин ч улсын нэр барьсан луйварчдын булхайг ил гаргах ёстой биш үү!!!

3  |  0
Бат(202.9.46.167) 2020 оны 01 сарын 29

Төгрөгийн худалдан авах чадварыг хадгалж чадаагүй 1600-г 3200 болгосон бурууг яагаад ярихгүй байна

2  |  0
харамсалтай(192.82.72.183) 2020 оны 01 сарын 29

МОНГОЛ төрийг хуулийнхан л гутааж байна. 22 жил хуулийн сайд хийсэн хүн ажиллаж байна. ХАРИУЦСАН салбарын хурандаа, генералууд АВЛИГАТАЙ холбогдож байхад өөртөө хир наадаггүй сайдтан ИХ буруутайсан. ХУУЛИЙНХАН дээрээс нь өөрчлөхгүй бол АВЛИГААС цэвэрлэх боломж алга.

2  |  0
Top