ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 29

Өнөөдөр 2020.01.29. Энэ оны 29 дэх өдөр бол он дуусахад 337 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 24 минутад мандлаа. 17 цаг 46 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -6 хэм, шөнөдөө -19 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр дэлхийн улс орнуудаас Молдавт Прокурорын ажилтнуудын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдөр Америкийн жүжигчин Том Селлек, Мали улсын Ерөнхийлөгч Ибрагим Бубакар Кейта, Америкийн телевизийн хөтлөгч Опра Уинфри, Чехийн мэргэжлийн хоккейч, хаалгач Доминик Гашек, Бразилын хөл бөмбөгч Ромарио, Америкийн жүжигчин Хизер Грэм, Жастин Хартли, дуучин, жүжигчин Адам Ламберт зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлаас дурдвал:

1960 оны энэ өдөр БНМАУ болон БНАСАУ-ын хооронд шинжлэх ухаан, техникийн талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулагджээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлуудаас дурдвал:

1916 оны энэ өдөр Германы нисэх онгоцнууд Парис руу сүүлчийн дайралтаа хийжээ.

1927 оны энэ өдөр Англид анх удаагаа угаалгын өрөөтэй зочид буудал нээгдсэн байна.

1947 оны энэ өдөр Амир Шарифуддин Индонезийн Ерөнхий сайдаар томилогджээ.

1960 оны энэ өдөр анхны хиймэл бөөрийг бүтээв.

1992 оны энэ өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельциний худалдааны эрх чөлөөний тухай тушаал гарчээ.

Энэ өдөр үс засуулбал эд мал арвижна гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр гахай, туулай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнүүд аливаа үйл хэрэгт болгоомжтой хандаарай. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Энэ өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, лус тахих, мал худалдаж авах, хийморийн дарцаг хатгахад сайн. Харин сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад тохиромжгүй. Хол газар явах бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top