Үндэснийхээ баяраар үндэсний үйлдвэрлэлээ дэмжье

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 29

Монголчуудын уламжлалт Цагаан сарын баяр болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Сар шинийн баяраар айлчин гийчин, хүндтэй зочдодоо ямар бэлэг барих гэж байна вэ. Ханиад томуу, халдварт вирус тархаж буй энэ үед хилийн чанадаас зочдынхоо гарыг цайлгах бэлгээ бэлдэх гэж байгаа юм биш биз ээ. Цагаан сараар Монголчууд урд хөршийн чанаргүй бараанд олон зуун тэрбум төгрөг зарцуулдаг байна.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар жил бүр цагаан сарын бэлгийн 80 орчим хувийг импортоор авч байгаа нь дунджаар 357 тэрбум төгрөгийг гадагшлах урсгалыг бий болгодог байна. Харин энэ жилийн Сар шинийн баяраар улсын хэмжээнд 845 тэрбум төгрөгийн зардал гарахаар төлөвтэй байгаа аж. Учир нь саяхан Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хууль батлагдсантай холбоотойгоор Сар шинийн худалдан авалт өнгөрсөн жилтэй харьцуулахад нэмэгдэж, тэр хэрээр айл өрхүүд импортын бараанд зарцуулах төсөв нэмэгдэх нь.

Иймээс гадагшаа урсах мөнгөн урсгалыг сааруулах, дотоодын үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих эх оронч худалдан авалт хийхийг уриалж байна. Арьс шир, ноос ноолуур, гоо сайхан, хүнсний бүтээгдэхүүн гээд Монголынхоо үйлдвэрлэгчдийн хийсэн үндэсний үйлдвэрлэлийнхээ бүтээгдэхүүнээр хүндтэй зочдынхоо гарыг нь цайлгая. Наймаачид нь Эрээнийг зорилгүй, иргэд нь ч үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжицгээе.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэнэт(202.131.243.186) 2020 оны 01 сарын 29

Сонголт ихтэй бараатай Эрдэнэт-д ирээрэй.

0  |  0
Top