АНУ-ын “Apple” компани шилэн iMac үйлдвэрлэнэ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 28

АНУ-ын “Apple” компани шилээр хийсэн iMac компьютерын патентыг авах хүсэлт гаргажээ. Шинэ загварын шилэн компьютер нь дэлгэц, гар нь нийлсэн муруй хэлбэртэй аж.

Үүнээс өмнө тус компани шилэн дэлгэц өргөнөөр ашигладаггүй байснаас гадна дэлгэц, гар хоёрыг хамтад нь нэг блок болгож нэгтгэдэггүй байсан тул энэ загвар онцгой дэвшил гэж мэргэжилтнүүд үзэж байна. Сүүлийн арван жил iMac компьютер гаднах хэлбэр, дүрсийн хувьд бараг өөрчлөгдөөгүй бөгөөд шилээр хийх болсон нь тус компани хэвшмэл загвараас татгалзах боломжийг эрэлхийлж байна гэж тэд үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top