УВС: Өрх толгойлсон аав, 0-5 насны хүүхэдтэй ээжийн ажлын цагийг багасгалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 27

Увс аймгийн Онцгой комисс өнөөдөр /2020.01.27/ хуралдаж коронавирусээс урьдчилан сэргийлэх ажилтай холбоотойгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэн холбогдох үүрэг чиглэлүүдийг өглөө.

Тодруулбал хорио цээрийн үе буюу гуравдугаар сарын 2 хүртэл, өрх толгойлсон аав болон 0-5 насны хүүхэдтэй төрийн албан хаагч ээжийн ажлын цагийг багасгах, эм, эмнэлгийн яаралтай  тусламж үйлчилгээ, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж ажиллах, шаардагдах санхүүгийн асуудлыг шийдвэрлэх, вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тархалт нөхцөл байдлын талаарх албан ёсны үнэн бодит мэдээ мэдээллийг мэргэжлийн байгууллагаас авч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлэх, хичээл сургалтын үйл ажиллагааг  гуравдугаар сарын 2 хүртэл хаасантай холбогдуулан энэ  хугацаанд оюутан сурагчдад сургалтын хөтөлбөрийн дагуу мэдлэг олгох ажлыг цахим хэлбэрээр зохион байгуулж ажиллах үүрэг чиглэл өгсөн байна.

Мөн нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчдод бүртгэл судалгаа хийж,  халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, халууныг үзэж хэмжих, хилийн хяналтыг сайжруулах, тандалт судалгааг эрчимжүүлэх зэрэг арга хэмжээг авч ажиллан,  хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах талаар үүрэг чиглэл өгсөн байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irhen(66.181.185.156) 2020 оны 01 сарын 27

6 nastai huuhedtei hun huuhedtei hunii toond orohgui yum bn l daa

0  |  0
Top