Мароккод хааныхаа цагийг хулгайлсан хэрэг гарчээ

Б.Болорсүх | Zindaa.mn
2020 оны 01 сарын 27

Мароккогийн хаант улсын хааны ордны цэвэрлэгч VI Мухаммед хааныхаа цагийг хулгайлсан хэргээр баривчлагджээ. Хааны ордонд 15 жил ажилласан 46 настай дээрх эмэгтэй өнгөрсөн хугацаанд нийт 36 цаг хулгайлсан болох нь тогтоогдсон байна.

Хулгайлсан цагуудаас хамгийн үнэтэй нь 1.5 сая ам.доллар бол хамгийн хямдхан нь 20 мянган ам.долларын үнэтэй цаг байгаа аж.

Марокко улсын нийслэл Рабат хотын шүүх хэрэгт холбогдсон этгээдэд 15 жилийн хорих ял оноосон байна. Хэрэгтэн мөрдөн шалгалтын явцад хэргээ хүлээж ихэнхийг нь хадгалж байсан тухайгаа дурджээ. Одоогоор хулгайлсан цагуудыг улсад хураан авсан эсэх тухай мэдээлэл тодорхой болоогүй байна.

Марокко улсын хааны ордонд үүнээс өмнө мөн л хулгайн хэрэг гарч байсан юм. Тансаг амьдралаараа зартай VI Мухаммед хааны харуулаар ажиллаж байсан 14 хүн бүлэглэн үнэт эдлэл хулгайлсан хэргээр 12 жилийн хорих ялаар шийтгэгдэж байсан удаатай.

Санхүүгийн алдарт Forbes сэтгүүлийн мэдээлснээр түүний нийт хөрөнгө 2.5 тэрбум ам.доллар юм. Марокко улсын хаан VI Мухаммед Дэлхийн хаад дундаас тансаг, үрэлгэн амьдралын хэвшлээрээ олон нийтэд зартай билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top