Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 71.2  тэрбум төгрөгөөр буурчээ

2020 оны 01 сарын 27

Mөнгөний нийлүүлэлт  2019 оны  арванхоёрдугаар сарын эцэст 20.8 их наяд төгрөг болж, өмнөх оны эцсээс 1.3  их наяд төгрөгөөр өсжээ. Төгрөгийн хадгаламж 923 тэрбум төгрөгөөр, валютын хадгаламж 464.2 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2019 оны арванхоёрдугаар сарын эцэст 897.4 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 37.2 тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны эцсээс 71.2  тэрбум төгрөгөөр буурчээ.

Өмнөх оны эцсээс 71.2  тэрбум төгрөгөөр буурахад төгрөгийн харилцах 59 тэрбум төгрөгөөр, хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө 56 тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлсөн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top