Увсын Завхан суманд 4.0 магниудын хүчтэй газар хөдөлжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 27

Увс аймгийн Завхан сумын Хармагт багийн Хар толгой гэдэг газар сумын төвөөс баруун хойд зүгт 29 км-т өчигдөр /2020.01.26/ 09:38 цагт 4.0 магниудын хүчтэй газар хөдөлсөн байна.

Энэ тухай мэдээллийг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ. Нутгийн иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top