Х.Бадамсүрэн: Дорнодын иргэд бүтээгдэхүүн хуваах гэрээг шинэчлэхийг хүсэж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 27

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Аймаг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарын зөвлөгөөн”-д оролцож, Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг товч танилцуулж, зарим үүрэг даалгаврыг өглөө. Энэ үеэр аймгуудын Засаг дарга нар орон нутгийнхаа байдлыг танилцуулсан юм.

Дорнод аймгийн Засаг дарга Х.Бадамсүрэн: Зүүн аймгуудад газрын тосны томоохон талбайнууд байдаг. Дорнодчууд одоо үйл ажиллагаа явуулж байгаа 19, 21 дүгээр талбайн олборлолтоос орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх ёстой гэж үзэж байгаа. Нутгийн иргэд газрын тос олборлогч компанитай хийсэн бүтээгдэхүүн хуваах гэрээг шинэчлэх шаардлагатай гэж үзэж байна. Ард иргэд газрын тосны олборлолтоос үүссэн байгаль орчин, хүн ардад учирч буй сөрөг нөлөөллийг арилгахын тулд тухайн нутагт зориулж хөрөнгө тусгах ёстой гэж шаарддаг. Байгалийн нөөц ашигласны төлбөрөөс олон улсын жишгийн дагуу 30 хувийг нь орон нутгийн хөгжилд зарцуулахыг иргэд хүсэж байна. Газрын тосны тухай хуульд тухайн орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан гээд оруулсан. Энэ нь Сангийн яам болон орон нутгийн хооронд маргаантай байдал үүсгэдэг. Газрын тос олборлолтын 21 дүгээр талбайд роялти тооцдог. Үүнийг орон нутагт хуваарилах юм бол Халхгол сум болон Дорнод аймагт жилдээ 10 гаруй тэрбум төгрөг хуваарилагдах боломжтой. Энэ нь тухайн орон нутгийг дэмжсэн том дэмжлэг болж чадна. Миний бие Засаг даргаар ажиллаж эхэлснээс хойш энэ асуудлаар Засгийн газарт удаа дараа хандаж байгаа. Үүнийг Уул уурхайн яам хүлээн зөвшөөрч байгаа.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дорнод(64.119.16.109) 2020 оны 02 сарын 04

Сонгуульд нэр дэвших гээд янз янзын арга чарга хайгаад л яваа хүн дээ

1  |  0
Zochin (150.129.141.193) 2020 оны 02 сарын 02

Ter negdcen can gedeg vgiig ni hyylind nemelt oorchlolt oryylaad орон нутгийн хөгжлийн санд гээд л болоо шдээ тэгж оруулбал сонгуульд дэмжинээ

0  |  0
Мэргэжилтэн(103.212.116.171) 2020 оны 02 сарын 01

Маш зөв...

0  |  0
Зөв бич(66.181.161.102) 2020 оны 02 сарын 03

Мягмарсүрэнгийн Бадамсүрэн

1  |  0
Ганаа(150.129.143.159) 2020 оны 02 сарын 04

Сонгууль ойртож дээ том 2 юм яриад л

2  |  0
Нэ(59.153.115.52) 2020 оны 02 сарын 04

Наад гэрээ чинь 2031 он хүртэл гар хүрч болохгүй та нар өөрчилж чадахгүй .Багабанди

1  |  0
Top