ТВ8: Монголын бүжгийн холбоо байгуулахаар болжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 25

СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулиас санаачлан Монголын бүжгийн холбоог зохион байгуулахаар хуралдлаа. Монголын бүжгийн холбоог байгуулах санал солилцох хуралд Улаанбаатар хотын театр, чуулгуудын 20 гаруй уран бүтээлч оролцов.

Монгол бүжгийн урлагийн чиг хандлагыг тодорхойлох, олон улсад сурталчлан таниулахын тулд Монголын бүжгийн холбоог байгуулан нэгдсэн зохион байгуулалтад орж ажиллах шаардлагатай гэж зохион байгуулагчид үзэж буй юм. Олон улсын бүжгийн өдөр энэ сарын 29-нд тохиож байна. 

Мэдээллийн дэлгэрэнгүйг ТВ8 телевизийн мэдээллийн хөтөлбөрөөс үзнэ үү. 
 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top