Бокс: Олимпын эрхийн тэмцээн Йорданд болно

2020 оны 01 сарын 25

Ц.Энхтүвшин Таван Цагариг

Токио-2020 олимпын Ази, далайн орнуудын боксын эрх олгох тэмцээн гуравдугаар  сарын 3-11 өдрүүдэд Йорданы нийслэл Амман хотод зохиогдохоор боллоо. Уг тэмцээнийг Хятадын Үхань хот хүлээн авахаар бэлдэж байсан боловч коронавирусийн тархалтаас болж цуцлагдсан билээ. Арабын тэмцээнээр хөнгөн жинд эхний 6, дунд жинд эхний 5, хүнд жинд эхний 4 байр эзэлсэн тамирчдад “Токио-2020” рингэнд тулалдах эрх олгоно. Амманд азгүйдсэн боксчид тавдугаар сард Парис хотноо цугларч, олимпын үлдсэн лицензийн төлөө "нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцана". Монголын боксчид 1972, 1976, 1980, 1988, 1992, 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016 оны олимпын наадамд нийт 11 удаа ширэн бээлийгээ зөрүүлж, 1 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн түүхтэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top