Фото: Загасны хайрсаар дээл хийдэг хэчжэ ястан

2020 оны 01 сарын 23

Ю Вэньфэн хэмээх 68 настай эмэгтэй хэчжэ ястны загасны хайрсаар хувцас урладаг сүүлийн мастеруудын нэг. Загасны хайрсан дээлийг нэг хэсэг энэ нутгийнхан бүгд өмсдөг байсан ч урлах хүн ховордсоноор бараг мартагджээ.

Хэчжэ нар эрт дээр үеэс Амур, Сунгари, Уссури голын эрэг дээр амьдарч ирсэн, загасчин, анчин хүмүүс.

Өвөл нь тэд нохой чарга хөлөглөн, анд явдаг. Нохойг үнэнч хамгаалагч, туслагч хэмээн үздэг бөгөөд нутгийн бөө нар хэчжэг нохойноос үүссэн гэж үздэг байна.

Хэчжэ нарыг “Загасны хайрсан хувцастнууд” гэж нэрлэдэг. Тэд загасчлалын талаар бүхнийг мэднэ.

Өвөл мөсөн дээр жижиг байшин бариад шалыг нь цоолж, загас барина. Харанхуйд загас хаана байгаа нь илүү тод харагддаг гэнэ.

Ахмадууд эрт дээр үед загас элбэг байсан, голоос шанагаар хутгаад л гаргаад ирдэг байлаа гэж хуучилдаг.

Загасыг идэхээс гадна хайрсаар нь хувцас, малгай хийнэ.

Хайрсаар хувцас хийх нь амаргүй ажил. Эмэгтэй хувцсанд 50 загас, эрэгтэй хүнд 56 загас хэрэгтэй. Эхлээд арьсыг нь хуулж аван, хатааж, татаж сунгана. Энэ ажилд бүтэн сар зарцуулна.

Хувцсаа оёж, чимэглэхэд ахиад 20 хоног шаардлагатай.

Хэчжэ иргэдийн тоо 1930-1940 оны Манжуурын дайны үед эрс цөөрөн, дөнгөж 300 хүн үлдсэн байлаа. “Олон хүн амиа алдсан. Ээж минь харин эсэн мэнд үлдэж, надад хайрсаар хувцас хийх арга мэдлэгээ заан өвлүүлсэн юм" гэж Ю ярьж байна.

Ю одоо хувиараа хэчжэ хүүхэд багачуудад энэ эрдмийг заан сургаж байна.

Мөн ардын дуу, хэчжэ хэл дээрх эртний үлгэр, тууль зааж өгнө.

Хэчжэ ардын загасны хайрсан хувцас дэлхийн загварын том брэнд Dior, Prada-гийн анхаарлыг татаж, хэд хэдэн шоундаа оруулсан байдаг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Аагий(80.214.117.182) 2020 оны 01 сарын 24

Дээгүүрээ монгол юмуу хятад дээлтэй адил юм

0  |  0
Top