АРХАНГАЙ: Булган хайрхан уулын орчмыг бүрэн тохижуулжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 22

Архангай аймгийн Цэцэрлэг хот, Булган хайрхан уулын урд байрлах Бурхан багшийн сэрэг дүр болон аймгийн найман гайхамшиг болох 12 жилийн хөшөөний бүтээн байгуулалтын ажлыг  2018 онд “Цамц” ХХК гүйцэтгэсэн байна. 

Энэ онд үргэлжлүүлэн гэрэлтүүлэг, сүүдрэвч болон шатны хэсэг, амрах талбай, асар хаалга зэргийн засвар, тохижилтын ажлыг “Газрын гагнаас” ХХК хийж, ашиглалтад өгчээ. Тохижилтын ажлыг орон нутгийн төсвийн нийт 442 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top