Б.Цэлмэг: Бид үнэхээр бэтгэрч байна, ААВЫНХАА АМИЙГ нэхэх болно

М.Бүүвэй | Zindaa.mn
2020 оны 01 сарын 22

Төрийн ордонд амь насаа алдсан Г.Батхүү агсны гэр бүлийнхэн анх удаа олон нийт болон хэвлэлд хандсан мэдээлэл хийж байна. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд таалал төгссөн билээ. Хэвлэлийн бага хуралд хуульч, өмгөөлөгч Ж.Батхуяг, Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг, охин Б.Цэлмэг нар оролцож байна.


Г.БАТХҮҮ АГСНЫ ОХИН Б.ЦЭЛМЭГ

-Аавыгаа маш их санаж байна. Олон цаг сууж залбирч, ээж минь насаараа ханилсан ханиа алдаж, сэтгэл нь шимширч, дөрвөн настай дүү минь аавыгаа нэхээд хоолноос гарсан. Бид үнэхээр бэтгэрч байна. Орой ороод ирэх юм шиг санагдаж, хааяа дуу нь  хүртэл чихэнд сонсогддог. Бид аавынхаа амийг нэхэх болно. Шударга ёсны төлөө тэмцэх болно.

 

ХУУЛЬЧ, ӨМГӨӨЛӨГЧ Ж.БАТХУЯГ:
 

-Цагдаагийн байгууллагаас Г.Батхүү агсны амь насаа алдсан явдалд эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад найман сарын хугацаа өнгөрлөө. Одоо болтол хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.

Өнгөрсөн хугацаанд талийгаачийн ар гэрээс албан ёсоор тайлбар хийгээгүй. Харин сошиал орчинд төрөл бүрийн мэдээлэл явсан. Энэ бүхэнд ар гэрийн зүгээс хүлээцтэй хандсан.

Монгол ёс заншлаа бодсон ч амар болоочийн ясыг өндөлзүүлэх хэцүү. Энэ мэт нөхцөл байдлын улмаас шалгагдаж байгаа хэргийн талаар тайлбар хийлгүй ирсэн. Гэвч хэргийг улстөржүүлэх хандлага ажиглагдах боллоо. Тиймээс бидэнд байгаа мэдээллийг хүргэхээр шийдсэн юм. 

Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтийг дэлгэрэнгүй унших боломжгүй. Эмнэл зүйн үг хэллэг ихтэй олон хуудас материал байгаа. Харин анхаарал татсан зүйл олон байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтээс танилцуулъя.

Талийгаачийн баруун нүдний чиглэлд хүч үйлчилснээр хөхрөлт хавдалт үүссэн.

Задлан шинжилгээний явцад хүзүүний зүүн хажууд 7х0.5 см-ийн хэмжээтэй улайлт үүссэн байсан.

Өвчний улмаас цус харваагүй, гэмтлийн гаралтай цус харвалт тархинд үүссэн гэсэн дүгнэлт гаргасан.

Энэ хэрэгт холбогдуулан УИХ-ын нэр бүхий гишүүнээс үнэн худлыг шалгах багажаар тест авахад “Асуусан асуултад хариулахдаа сэтгэл санааны хувьд гэм буруугийн түгшүүрийн мэдрэмж өндөр байсан” гэсэн дүгнэлт гарсан.

Хэргийн газар үзлэг хийх явцад талийгаачийн гар утсыг хурааж авсан байдаг. Гар утсанд үзлэг хийгээд буцааж хүлээлгэж өгөхөд гар утсан дээр ямар ч мэдээлэл үлдээгүй байсан. Бүх зүйлс шинэ утас шиг. Үйлдвэрээс гарсан байдалтай мэт болгосон байсан. "Гар утасны мэдээллийг сэргээх боломжгүй" гэсэн дүгнэлт гарсан.

Хэргийг шалгах явцад хохирогчийн ар гэрийнхэн рүү хэргийн талаар мессеж бичсэн. Энэ мэдээллийг шалгах явцад нэг хүн тогтоогдсон. Цагдаагийн байгууллага үүнийг шалгаж байгаа.


ШУУД ҮЗЭХ
 

 

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.121.18) 2023 оны 02 сарын 20

Ганаа *** Bloomberg нэвтрүүлэгч хүүхэн тээжээдэг ард нь нүдээ нээчидБаярсайхан гишүүн байдаг. Тэд нартайгааа нийлээд айлын охиныг олон жил ажил төрлийн хийлгээгүй сургууль соёлоос нь хөөлгөж Монголд Сэтгэцийн Эмнэлэгт хүчээр хэвтүүлж байсан араатаннууд. МАН-ын ард байдаг Завхай банзал эрэгтэй байдаг 2012 оноос Авгайтай нь буудал орж нэвтрүүлэгч болгож өгөөд Ганаатай мөнгөний гэрлэлт хийж байсан Мөнгөтэй гээд хүн чанараа гээж хөгийн амьдарч болдоггүй юм шүү.

0  |  0
Зочин (49.0.212.192) 2023 оны 02 сарын 20

Бузар заваан бүхэнтэй нэр холбогдсон яачихсан амьтан бэ??? Хүмүүжүүлж чадаагүй хүүгээ төлөвших байх гэж мөнгө хаяж төрд шургуулжээ бурхан минь гэж. Аавынхаа амийг нэхэхгүй яахав.хөөрхий.ер нь бол тодорхой болгочих оодон ярьж байгаа юм байна

1  |  1
zochin(150.129.142.168) 2020 оны 01 сарын 22

za ene mangar er ch neg yum duulgalaa daa

0  |  0
Зочин (66.181.161.9) 2020 оны 01 сарын 24

Номтойбаярыг хэн сайхан эр хүн гэдэг юм арчаагүй залуу

2  |  0
Зочин (66.181.161.9) 2020 оны 01 сарын 22

Номтойбаярыг хэн сайхан эр хүн гэдэг юм арчаагүй залуу

0  |  0
Зочин (66.181.161.9) 2020 оны 01 сарын 24

Номтойбаяр гэж монгол төрд шургалсан луйварчин алуурчин бнаа зарим монголчууд ч гэсэн хүний үхлээр тоглож тавласан хүний мөсгүй новшнууд юм

4  |  0
Иргэн(202.9.46.203) 2020 оны 01 сарын 24

Төрийн ордонд Тагнуулч Цуврал Алуурчин Нуугдаж байгаа Байна.

3  |  0
Bid(202.126.89.207) 2022 оны 10 сарын 05

Nomtoibayar honi ortsolj alj chadna hvn alj chadahgvi,saihan er hvniig bitgii gvtge.

1  |  3
zochin(202.55.188.41) 2020 оны 01 сарын 24

tsagdaa xamaaralgui geed dugnelt gargaad shalgachixsan xundlungiin nuluugui gesen bol nuluugui ta nar ingej bx ogt xeregui tanai aaviig xun eroos tegeegui za yu tgd Nomt tm yum xiix zalu ogt bish nas barsan xuni xoinoos ingej bdg muu bn da ta nar bitgi xevleleer neg bicheed gargad bai shuux tsgadaa xudal dugnene gej bxgui xun xardax serdex xereg bxgui shuu!!!!!

0  |  5
zochin(202.55.188.41) 2020 оны 01 сарын 22

shuu xemenelg chin xudlaa durgnelt bichdeg medee yavj bdg shde ta nar xun xardax xereggui biz mglchuud xun serdex xardaxdaa sain. xun tsga bolxoor bustdag tsgadaa uur busdad xamagui egsen bol xmaagui gesen ug shde zaaval xundlungiin xund xamaaruulax gej serdex xereggui biz!! Tgd Nomtbayar xumuujiltei tm yum xiix xun iogt bish shuu!!! xnaas xend tsoxuisniig xen medxiin bitgi nas barsan xunii xoinoos xel am xiitsgee nugel!!!

0  |  1
монгол(202.126.89.33) 2020 оны 01 сарын 24

монголдоо ийм юм сонсож байгаадаа,итгэхэд бэрх юм..хүмүүсийн чанар,ёс зүй үнэхээр мууджээ.ямар солонгос,хятадад байгаа биш.монгол хүн л бол монгол хүний ёс жудаг гэж байх л ёстой.

3  |  0
Х(66.181.160.63) 2023 оны 02 сарын 20

ЗҮВ ЗҮГЭЭР ЭВ ЭРҮҮЛ САРУУЛ ХҮН ОРООД АМЬД ГАРЧ ИРЭЭГҮЙ ЮМ ЧИНЬ АЛЛАГА Л БАЙЖ ТААРАА. ТЭР ХШН БОЛ ХАА ХАМААГҮЙ АРХИ УУГААД ХҮНТЭЙ ЗОДОЛДЛОХ ХҮН МӨНҮҮ. ҮНЭН ЯЛАХ БОЛНОО.

8  |  2
Top