Японд монгол эмэгтэй автобусанд дайруулж, амиа алджээ

2020 оны 01 сарын 21

Өчигдөр /2020.01.20/ 22:30 цагийн үед Японы Ёкохама хотын зам дээр 41 настай монгол эмэгтэй автобусанд мөргүүлж, амиа алдсан хэрэг гарчээ.

Хотын захиргаанаас “Автобусны камерын бичлэгээс үзэхэд осол гарахаас өмнө эмэгтэй хүн машины зам дээр явж байгаа дүрс байсан. Автобусны 52 настай жолооч “Хэдэн метрийн өмнө байгаа хүнийг гэнэт хараад тоормоз дарсан ч амжаагүй” гэж мэдэгдсэн. Автобусны зорчигчдод гэмтсэн хүн байхгүй” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Эмэгтэйг эмнэлэгт хүргэсэн ч амийг нь аварч чадсангүй.
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zz(66.181.187.236) 2020 оны 01 сарын 22

Зайлуул амьдралаа залгуулах гээд хүний газар ажиллаж байсан монгол эмэгтэй байсан байлгүй дэ. Ивий минь хүний охин үр, хүүхдийн ээж байсан байхда ум ма ни бад мэ хум.

0  |  0
Би(85.85.41.207) 2020 оны 01 сарын 22

Манайхан л болсон хойно монголд яваа юм шиг дүрэм журмаа л дагахгүй гарц гэрлээ хайхрахгүй яваа биз дээ

1  |  0
zochin(73.51.245.247) 2020 оны 01 сарын 21

xunii gazar amydrax geed l guij yavsan biz dee xoorxii burxan muny

0  |  0
G(66.181.180.24) 2020 оны 01 сарын 21

Um mani bad me hum gadaad ruu salaglaj yvah iim ayultai

0  |  0
Top