Монголын залуу биатлончид ДАШТ-д оролцоно

Админ | Zindaa.mn
2020 оны 01 сарын 21

Ц.Энхтүвшин , “Таван цагариг”

Манай хоёр биатлонч “Лозанн-2020” Залуучуудын өвлийн III олимпод амжилттай оролцож, 1964, 1968 онд Өвлийн олимпод оролцсон Монголын биатлончдын түүхийг буухиалж, өвлийн спортын хамгийн үзүүштэй, сонирхолтой спортын нэг болох биатлон сонирхогчдоо баярлуулсан билээ.

Тэгвэл нэгдүгээр сарын 23-наас хоёрдугаар сарын 2-нд Швейцарын Ленцерхайде хотноо болох Өсвөрийн болон залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын биатлоны баг тамирчид оролцохоор болсон баяртай мэдээ дахин ирлээ.

Манай улсаас тус тэмцээнд нийтдээ 9 тамирчин дасгалжуулагч С.Ганболд болон ЗХУ-Беларусын нэрт биатлонч, 1988 оны Калгарийн олимпын алт, 1992 оны Альбервилийн олимпын мөнгөн медальт, ДАШТ-ий 4 алт, 4 мөнгө, 2 хүрэл медальт, ЗХУ, Беларусын гавьяат тамирчин, Беларусын гавьяат дасгалжуулагч Александр Попов нарын удирдлага доор оролцох ажээ.

Тухайлбал өсвөрийн ДАШТ-ий охидын төрөлд А.Төмөр, хөвгүүдийн төрөлд А.Билгүүн, Ц.Адьяажаргал нар өрсөлдөх бол залуучуудын ДАШТ-д эмэгтэйчүүдэд Ч.Бямбасүрэн, М.Должинсүрэн, эрэгтэйчүүдэд Э.Энхсайхан, Б.Далхсүрэн, Б.Тайванбаатар, Б.Гомбоням нар хурд, цэцээ сорих юм.

Биатлоны залуучуудын ДАШТ нь 1967 оноос эхлэн зохиогдож ирсэн бөгөөд энэ жилийн ДАШТ-д 44 орны 500 гаруй тамирчин оролцох ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top