Алдарт “Versace” имжний арьснаас татгалзлаа

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 17

 


Тансаг зэрэглэлийн загварын “Versace” брэнд савхин бүтээгдэхүүн үйлдвэрлэлд имжний арьс ашиглахыг хориглолоо. 

Австрали улсад сүүлийн хэдэн сар асаж буй ойн түймэрт нэг тэрбум орчим ан амьтан, ургамал устжээ. Байгалийн гамшгаас гадна хууль бус анчид имжийг олон тоогоор агнадаг байна. 2012-2015 онд гэхэд хоёр сая гаруй имжийн арьсыг Италид нийлүүлсэн тоо баримтыг ан амьтан хамгаалах байгууллагууд мэдээлжээ. Австралид жил 2.3 сая гаруй имжийг ашиг олох зорилгоор хөнөөдөг байна.

Имжний арьсыг мотоциклчдын хувцас зэрэг спорт хувцас үйлдвэрлэлд өргөнөөр ашигладгаас гадна загварын орднууд гутал, цүнх хийхэд ашигладаг байна.

“Adidas” компани 2012 оноос хойш имжний арьс ашиглахыг хориглоод байгаа бол “Chanel”, “Victoria Beckham”, “Topshop” зэрэг брэндүүд 2019 оноос эхлэн имжний арьс хэрэглэхээ болиод байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top