ӨНӨӨДӨР: УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 15

09:00 цагт 

  • АТҮТ-д авто тээврийн салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн болно.

10:00 цагт 

  • НЗДТГ-т НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болно. Утас: 70119921
  • ЗТХЯ-нд тус яамны удирдлагууд монгол жолооч нар 16 улс руу тээвэрлэлт хийх боломжтой болсон талаар мэдээлнэ. Утас: 99310406

11:00 цагт

  • Улсын дээд шүүхийн гадна талбайд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллах хүсэлтийн талаар мэдээлнэ. Утас 99105845
  • “Туушин” зочид буудал Боловсролын реформ хийх ТББ-аас тус байгууллагын үйл ажиллагааг танилцуулна.
  • Засгийн газрын XI байранд СЕХ-ноос УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийнэ. 
  • "Монгол-Япон" төвд Япон улсын гэрэл зурагчин Сүгияама Тэрүзргийн “Улаанбаатар-1983” гэрэл зургийн цомгийн нээлт болно.

14:30 цагт 

  • МҮЭХ-нд тус холбоо болон Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос “Зохистой хөдөлмөрийн төлөөх нийгмийн түншлэл 2020” шуурхай уулзалт зохион байгуулна. Утас: 99027019 88007709

15:00 цагт 

  • ХЗДХЯ-ны шинэ байранд иргэдэд эрх зүйн мэдлэгийг хялбар, шуурхай хүргэх e-khutuch.mn цахим хуудасны нээлт болно. Утас: 91119838

Төрийн ордонд

10:00 цагт 

  • “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

14:00 цагт 

  • “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

“Үндэсний мэдээллийн төв”-д

10:00 цагт 

  • МАХН болон Монголын ногоон намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт 

  • Шинжлэх ухааны академи, ШУТИС, Мал эмнэлгийн хүрээлэн, ӨМӨЗО-ны ХААИС-иас Монголын тэмээний биологийн онцлог, генийн бүтэцийн судалгааны талаар мэдээлэл хийнэ. 

11:30 цагт 

  • Хуульч Н.Чадраабал, Ё.Бямбатогтох нар Үндсэн хуулийн цэцэд хандах талаараа мэдээлэл өгнө. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top