“Үзэсгэлэнт Монгол” гэрэл зургийн үзэсгэлэнгээр эх орноо сурталчиллаа

2020 оны 01 сарын 14

Монгол Улс, БНПУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой 2020 онд тохиож буйтай холбогдуулан эх орноо сурталчлах арга хэмжээний нэг болох “Үзэсгэлэнт Монгол орноор” гэрэл зургийн үзэсгэлэн болон соёлын арга хэмжээ БНПУ-ын Швиентокжиски мужийн Киельц хотноо 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр амжилттай зохион байгуугуулагдлаа.

Тус үзэсгэлэнд Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Н.Батаа, Нэгдүгээр нарийн бичгийн дарга А.Гэрэлмаа, Краков хотод суугаа Өргөмжит консул Ц.Уртнасан нар, Краков дахь Монголын соёлын төвийн захирал Ж.Мөнхцолмон, БНПУ-ын Швиентокжиски мужийн захирагч ноён Збигнев Кониуш, тус мужийн Иргэдийн хурлын дарга Анджэй Бэнтовски,  Швиентокжиски мужийн Сэймийн гишүүн Анджэй Прус, Иргэдийн хурлын ажлын хэсгийн албаны дэд дарга Ирина Синкиэвич зэрэг бусад албаны төлөөлөгчид оролцлоо.

Тус үзэсгэлэнд хоёр улсын үндэсний хувцасны загвар үзүүлэх, ая дууны мэндчилгээ дэвшүүлж, мөн ирсэн зочдыг монгол , польшийн үндсэний хоолоор  дайлав.

Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Н.Батааг БНПУ-ын Швиентокжиски мужийн захирагч ноён Збигнев Кониуш, тус мужийн Иргэдийн хурлын дарга Анджэй Бэнтовски,  Швиентокжиски мужийн Сэймийн гишүүн Анджэй Прус нар 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч уулзлаа. Тус уулзалтад Нэгдүгээр нарийн бичгийн дарга А.Гэрэлмаа, тойрог хариуцсан Өргөмжит консул Ц. Уртнасан нар байлцлаа.

Уулзалтын үеэр хоёр улсын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, үйлдвэр, дэд бүтэц, зам, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах,  Монголын хот, аймагтай найрамдалт харилцаа тогтоох зэрэг асуудлаар санал солилцож, цаашид хамтран ажиллахаар болов.

 
Эх сурвалж: ГХЯ
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top