САЙН МЭДЭЭ: Академич Л.Болд Туркийн ШУА-ийн “Хүндэт гишүүн” боллоо

Ө.Уранзаяа | Zindaa.mn
2020 оны 01 сарын 13


Монгол Улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн ЭШТА, шинжлэх ухааны доктор, профессор, академич Лувсандоржийн Болдыг 2019 оны арванхоёрдугаар сарын 29-нд болсон Туркийн ШУА-ийн Ерөнхий ассамблейн 56 дахь чуулганаар тус академийн “Хүндэт гишүүн”-ээр сонгосон байна.

Энэ тухайд ирүүлсэн баярын албан захидалдаа Туркийн ШУА-ийн ерөнхийлөгч Музаффер Шекер хоёр улсын шинжлэх ухааны хамтын ажиллагаа цаашид улам өргөжнө гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн байна.

Турк улсын ШУА-ийн “Хүндэт гишүүн” болсон академич Л.Болдын цаашдын эрдмийн үйлсэд улам их амжилт хүсье.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top