Мадам Тюссогийн музей Харри, Меганы баримлыг тусгаарлажээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 10

Лондон дахь Мадам Тюссогийн музей ханхүү Харри, түүний гэргий Меган Марклын лааны тосон баримлыг хатан хааны гэр бүлийн гишүүдэд зориулсан коллекцоос тусгаарлажээ. Пүрэв гарагт хийсэн Сассексийн гүн, гүнгийн авхай хоёрын хааны гэр бүлийн гишүүдийн эрх ямбаас татгалзах тухай мэдэгдэлтэй холбогдуулан алдартай музей ийм алхам хийжээ.

“Бид дэлхий нийттэй хамт ханхүү Харри, түүний гэргий Меган Марклын энэхүү шийдвэрийг гайхан хүлээн авч байна. Өнөөдрөөс эхлэн тэр хоёрын баримал хатан хааны гэр бүлийн гишүүдээс тусдаа байрлах юм” гэж музейн Стив Дэвис тайлбарлажээ. Гэхдээ үзэгчдийн дунд хамгийн алдартай Сассексийн гүн, гүнгийн авхай нарын лааны тосон баримал энэ музейн гол үзмэрүүдийн нэг хэвээр байх аж.

Харри, Меган нарын баримал Хатан хаан II Элизабет, хунтайж Филип, ханхүү Уилиам, Кэйт Миддлтоны лааны тосон барималтай зэрэгцэн байрлаж байв. Нью Йорк хотын Мадам Тюссогийн музей дэх тэдний баримлыг мөн ийм хувь заяа хүлээж байна. Меган Марклын лааны тосон баримлыг өнгөрсөн онд хатан хааны гэр бүлд нэмж байрлуулж байсан бөгөөд түүний лааны тосон баримлыг бүтээхэд 195 мянган ам.доллар зарцуулж байжээ.

Харри, Меган нар тэдний хувийн амьдрал хэвлэлийн бай болдог талаар  нэг бус удаа мэдэгдэж байсан. Хатан хааны ач хүү гэрэл зургийн аппаратын гэрэл асах бүрд ээжийнх нь үхлийн талаарх дурсамжийг сэдрээж, сэтгэлийг нь хөнддөг тухай ярьж байсан аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top