УВС: Футзалны баруун бүсийн аваргууд тодорлоо

Л.Болд | Zindaa.mn
2020 оны 01 сарын 10

Футзалны U16, U14, насны ангиллын "Хөвгүүдийн цом"-2020 баруун бүсийн тэмцээн энэ 6-8-ны өдрүүдэд Увс аймгийн төвд зохион байгуулагдлаа. Футзалны 16 насны ангилалд тэргүүн байранд Ховд аймгийн шигшээ баг, хоёрдугаар байранд Увс аймгийн шигшээ баг, гуравдугаар байранд Баян-Өлгий аймгийн шигшээ багууд шалгарсан байна.

Харин 14 насны ангилалд Увс аймгийн шигшээ баг тэргүүлж, Ховд аймгийн шигшээ баг Баян-Өлгий аймгийн шигшээ багууд удааллаа. "Хөвгүүдийн цом"-2020 баруун бүсийн тэмцээний 14 насны ангилалд шилдэг тоглогчоор Увс аймгийн шигшээ багийн ахлагч Н.Өлзийсүрэн, 16 насны ангиллын шилдэг тоглогчоор Ховд аймгийн шигшээ багийн ахлагч Л.Сүхболд нар тус тус шалгарлаа.

Нас насныхаа ангилалд эхний байр эзэлсэн баг тамирчид энэ сарын 21-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах шигшээ тэмцээнд оролцох эрх авсан бөгөөд шигшээ тэмцээндээ эхний наймд шалгарсан баг хотод шигшээгийн бэлтгэлд хамрагдаж лигийн тэмцээнд оролцох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top