МҮСМ намыг бүртгэхээс 2 дахь удаагаа ТАТГАЛЗЛАА

М.Хангал | Zindaa.mn
2020 оны 01 сарын 09

Монголын Үндэсний Сэргэн Мандлын /МҮСМ/ намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр буюу /2020.01.09/-ний өдөр хянан хэлэлцжээ.

Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон бусад хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна.

МҮСМ намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай асуудлыг өмнө нь Улсын Дээд шүүх 2019 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд бүртгэхээс татгалзаж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top