МАН нэр дэвшигчдээсээ СОНГУУЛИЙН ХАНДИВ авахгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 09

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. Тус хуралдаанаар 2020 оны сонгуулийн тойрог, мандатын хуваарилалт, намын санхүүжилтийн талаар хэлэлцэж байгаа ажээ.

Хуралдаанаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан намын рейтингийн судалгаа, санхүүжилт, тойргийн хуваарилалтын талаар танилцуулжээ.

Ирэх УИХ-ын сонгуулиар АН нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөгийн татаас авахаар болоод байгаа бол МАН нэр дэвшигчдээсээ хандив, татвар авахгүй байхыг бүлгийн гишүүдийн олонх дэмжсэн мэдээлэл байна. 

Бүлгийн хуралд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож байгаа ба тэрбээр "МАН нэр дэвшигчдээсээ сонгуулийн хандив авахыг илүүд үзэхгүй. Ёс зүйтэй, хариуцлагатай улс төрчдийг намаасаа нэр дэвшүүлэх бодлого баримтлана" гэдэг байр суурийг илэрхийлжээ. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.26.195.248) 2020 оны 01 сарын 09

Худлаа шоу.

0  |  0
уншигч(43.228.128.195) 2020 оны 01 сарын 09

энэ чинь л зөв дөө Хогийн зальхай гарууд хэдэн төгрөг хандивлаад тэрнээсээ ихийг нэхэж улс төрд шургалан өөрсдийн санаа бодлоо намд тулгах нь хэрээс хэтэрсэн Үүнийг таслан зогсоох хэрэгтэй

0  |  0
mongonii uud neegdse(115.171.244.37) 2020 оны 01 сарын 09

Huvi hunees mongo avahgui ch ulsiin tosvoos gaduur hyanaltgui mongonii ursgaliig ashigt maltmalaas asar ih horongo bosgoj hyanaltgui zartsuulj baigaa. uunii tod barimt gevel tetgevriin zeeliig tegleh tehnologi bolno. Hyanaltgui asar ih mongoor tuilah zamaa MAN ahmadiin tetgevtirn zeeliig tegleh gesen goe nereer uud haalgiig neesen bolno oo

1  |  0

эрүүл үзэгдэл эхэллэ(59.153.114.30) 2020 оны 01 сарын 09

АН-с дээр юм.

2  |  0
Top