“Эрдэнэт”-ийн онцгой дэглэмийн үеийн ажлыг шалгаж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 09

Монгол Улсын Засгийн газраас "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т онцгой дэглэм тогтоосноос хойш есөн сар өнгөрч байна. Онцгой дэглэмийн үед “Эрдэнэт” үйлдвэр Засгийн газрын шууд хяналтад ажиллаж байгаа юм.

“Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоосон үеийн үйлдвэрийн үйл ажиллагаатай өнөөдөр /2020.01.09/ Монгол Улсын Ерөнхий сайдын тушаалаар байгуулагдсан Сангийн яамны Төрийн нарийн бичгээр ахлуулсан ажлын хэсэг танилцаж байгаа аж. Бүрэлдэхүүнд нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон яам, тамгын газар, тагнуул, авлигатай тэмцэх газрын ажилтнууд багтжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Budda(192.82.77.80) 2020 оны 01 сарын 09

7665

0  |  0
Top