Ханхүү Харри хааны гэр бүлийн эрх ямбаас татгалзав

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 09

Британийн ханхүү Харри, түүний гэргий Меган Маркл нар хааны гэр бүлийн санхүүгийн эрх ямбаас татгалзах шийдвэр гаргажээ.

“Олон сар бодож, хэлэлцсэний эцэст энэ жил хааны институц дэх шинэ дэвшилттэй үүрэг гүйцэтгэх чиглэлээр аажмаар шилжихээр шийдлээ. Хааны гэр бүлийн гишүүний өндөр цол хэргэмээс татгалзаж, санхүүгийн хувьд бие даасан байдлыг хангахын зэрэгцээ Эрхэм Дээдсийг бүрэн хэмжээгээр дэмжсэн хэвээр байх болно гэж Сассексийн гүн, гүнгийн авхай хоёр олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгджээ.

Тэд Их Британи, Хойд Америкт амьдрах бөгөөд газар зүйн энэ тэнцвэрт байдал нь хүүгээ хааны уламжлалын дагуу өсгөхөөс гадна буяны шинэ байгууллага байгуулах зэрэг дараагийн алхам хийх орон зайг олгох юм гэж тэд мэдэгдэлдээ дурджээ.

Хатан хааны гэр бүлийн албан ёсны зардлыг Засгийн газрын тусгай сангаас гаргадаг бөгөөд сангийн санхүүжилтийг хатан хааны эзэмшлийн бөгөөд засгийн газрын харьяанд буй олон тэрбумын эзэмшлээс олсон орлогоор бүрдүүлдэг байна. Сангийн хөрөнгийг хатан хааны гэр бүлийн өндөр хэргэм зэрэгтэй гишүүд авдаг байна. Хатан хааны өндөр хэргэм зэрэгтэй гишүүдийн тоонд хатан хаан, түүний хүүхдүүд, том хүүгийнх нь хүүхдүүд болох Уиллиам, Харри нар, тэдгээрийн гэр бүл ордог байна.

Букингемийн ордон Харри, Меган хоёрын энэхүү шийдвэр цаг хугацаа шаардсан асуудал үүсгэж байна гэж мэдэгджээ. Их Британийн Хатан хаан II Элизабет ач хүү Харри, түүний гэргий Меган Маркл нар санхүүгийн эрх ямбаас татгалзаж, бие даан амьдрах болсонд сэтгэл гонсгор буйгаа илэрхийлсэн байна.

Тэд хааны гэр бүлийн гишүүдтэй зөвлөлдөлгүй ийм шийдвэр гаргасан нь протоколыг зөрчиж байна. Энэ нь гэр бүлдээ дайн зарлаж байна гэсэн үг. Уэлсийн ханхүү Чарлз, Кембрижийн гүн Уилиам нар бухимдалтай байна  гэж эх сурвалж мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ganaa(155.4.39.118) 2020 оны 01 сарын 12

ENE NALCHGAR HAMARTAI HALTAR HUUHEN SAIHAN ZALUU SAIN HUNII UDAMIIG BALLAAD HAYLAA

0  |  0
Zocnin(68.145.61.75) 2020 оны 03 сарын 25

Ard tumnii mongoor erh yamba edelj suulgui oorsdiin hucn hodolmoroor amidrah zow zam songojee Harin manai idej uug uls ornoo suiruulj bgaa erhemiin huuhduud tansaglaj heentserlehees oor yum meddeg yumuu

2  |  0
Top